МАН-ын дарга М.Энхболд өчигдөр тохиосон анхдугаар Үндсэн хууль батлаж, тусгаар тогтнолоо зарласны 90 жилийн ойг тохиолдуулан ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Түүний хэлсэн үгний төгсгөл хэсэгт нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал хүнд байгааг дурдаад МАН өөрийн нам болон улс төрийн явцуу эрх ашгийг үл огоорон улс үндэстэн ард түмний нийтлэг эрх ашгийг бодож ажиллахаа мэдэгдлээ.
Сүүлийн үед ч гэсэн нам бус иргэд, эдийн засагчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ч Монгол Улсын улс төрийн тогтвортой байдал, эв нэгдэл зэргийг үгүйлж байгаа билээ.