Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 10. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сэрэххүй. Суудал Төмөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Баяр хөөртэй өдөр. Та хоёрын харилцаа таны бодсоноос ч хурдан өрнөх болно. Гэхдээ танаас яагаад болохгүй гэж асуувал хэлэх үг олдохгүй л болов уу. Тав тухгүй байдал таны хариу байж болох ч дэлхий ертөнцийн өгөөмөр чанарт итгэх цаг иржээ. Харин та сөрөг талаас нь яриад байвал гол асуудал танд биш сэдвийн эзэнд л байгаа юм. Уушигны халдвар авч болзошгүй тул цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөд бэлтгэлтэй байгаарай. Амьсгалын дасгал сайн хийхийг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Хурцадмал өдөр. Тогтворгүй байдал. Тэрсүүд зан өнөөдөр тодорно. Ажлын нөхцөл байдал, үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа үхрийн ордныхонд ажлаасаа гарч өөр ажил хайх хүсэл хүчтэйгээр төрж магад. Өөрчлөлт боломжтой авч хашир байж, халагдахаасаа өмнө эхлээд ажил хай. Та нарын заримын хувьд ажил дээр чинь хувийн эрх ашгийн асуудал босч болох юм. Харин нөгөө хэсэгт нь хамт ажиллагсадтайгаа ямар нэг зөвшилцөөнд хүрэх эсвэл нийтлэг учир шалтгаан олоход хэцүү тэр байтугай боломжгүй байж ч магад.
Хамтатгах (5/21-6/21)
Завгүй өдөр. Ихрийн оюутнууд хугацаа нь аль хэдийн хэтэрсэн даалгавраа хийж дуусгахын тулд ганцаараа байхыг хүсэх болно. Та тохирсон хүнд нь хоцорсноос болж хүсээгүй үр дагавар бий болохоос өмнө энэ тухайгаа мэдэгдсэн эсэхээ шалга. Хэрвээ та тэдний байр суурийг сонсох юм бол асуудлыг шийдэх гарцыг олох болно.
Мэлхий (6/22-7/22)
Идэвхтэй өдөр. Ажлын шинэ долоо хоног эхэлж байгаа тул бизнес тань эхэлж ирэх болно. Гэрээ хэлэлцээрүүд ямар ч саадгүй бүтнэ. Түншийнхээ стратеги ойлголтыг хуваалц. Оюун санааны шуурга тань хайж байсан тохиролцоог танд өгөх болно. Мэлхийнхэн өнөөдрийн үйл ажиллагааг удирдах тул, хүсэл зорилготой, шийдэмгий байхаа бүү мартаарай. Маргаан хэлэлцүүлэг асуудлыг ойлгодог чадварыг тань өөрчилснөөр та амжилтыг олж харж чадах байх.
Арслан (7/23-8/22)
Тогтмол биш өдөр. Сонор сэрэмжтэй байж чадвал та өөртөө ирэх боломжуудын давуу талыг олж авч чадна. Хэрвээ та амралтаа авахаар төлөвлөөгүй байсан бол өнөөдөр ямар нэгэн зүйлээс болоод танд үүнийг хийх хэрэгтэй гэдгийг тань сануулах болно. Өөрийн төлөвлөгөөндөө өөрчлөлт хийхэд арай оройтоогүй тул бусад хүмүүст үүрэг даалгавар өгч, жилийн төгсгөл одоо байгаа үе хоорондохоо сайн зохицуулж, баярлаж ав.
Охин (8/23-9/22)
Эрч хүчтэй өдөр. Өглөө эрт босвол битгий гайхаарай. Өнөөдөр завгүй байснаар сарны гайхалтай эрч хүчийг хий дэмий үрэхгүй. Сүүлийн үед ээжтэйгээ яриагүй бол түүн лүү утастаж, ямар байгаагаа мэдэгд. Сэтгэл нь амарна. Оюутан сурагчид хичээлийн сэдвийнхээ талаар сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд аажмаар судалж байгаа зүйлдээ бүрэн итгэлтэй болно. Хэрвээ шинэ оюутнуудын нэгэнд нь багшлах хүсэлт хүлээн авбал нэр төрийн хэрэг. Хичээл заахын хажуугаар өөрөө суралцаж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Танд таатай амралт, тав тухтай байдал хэрэгтэй байна. Зовоож байгаа асуудалдаа анхаарлаа хандуул. Утсаар халуун яриа өрнүүлэн, зочид хаалгыг тань цохино. Тэдэнд зориулан амттай хоол худалдан аваарай. Хэрвээ та өвчтэй нэгнийг асарч байгаа бол байгалийн гаралтай эмээр эмчил. Хайрыг эрэлхийлэгчид хэн нэгэн онцгой хүнтэй таарна.
Хилэнц (10/23-11/21)
Хөгжилтэй өдөр. Од эрхэсийн таатай нөлөөгөөр танаас гайхалтай шинэ санаа, төлөвлөгөөнүүд урган гарах болно. Буд гариг нартай нэгдсэнээс гадна, cap мэлхийн орд руу шилжиж байгаа тул таны итгэл найдвар сэргэж, мөрөөдлөө биелүүлэхээр санаа шулуудна. Ирээдүйгээ аль болох гэгээлэг бас завгүй байгаагаар төсөөл. Өнөөдөр таны эрч хүч урам зориг өсөх тул мөрөөдлөө биелүүлэх ямар нэг алхам хийхэд маш таатай өдөр байх болно.
Нум (11/22-12/21)
Эрсдэлтэй өдөр. Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Хэрвээ шийдэхэд эргэлзээтэй байгаа бол таны зүрх сэтгэл юу хэлж буйг сонсохыг хичээ. Хайрттайгаа мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль болох түрүүлж буулт хийхийг хичээ. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, та хоёрын харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Ямар нэг санамсаргүй байдлаар хэнд ч өөрийнхөө нууцыг задалж болохгүй гэдгийг анхаар.
Матар (12/22-1/19)
Хиймортой өдөр. Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан хийхээр төлөвлөвөл бусдад юу санаж бодож байгаагаа шууд хэлэх нь илүү зохистой байх болно. Та хэрэв тэд нааштай хариу хэлнэ гэж бодож байгаа бол эхний уулзалтаа төлөвлөж эхэл. Компанийхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбарлуу шилжих нь боломжтой байх болно.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Одод хайр сэтгэлийг ивээж байна. Айлгаж туних явдал гарсан ч удахгүй эвлэрнэ. Гэхдээ хайртыгаа илэн далангүй байлгах гэсний хэрэггүй, маргаанд төвийг сахигтун. Аав ээж ах дүүгээ хувийн харьцаанаасаа хол байлгах нь хаа хаанаа дээр байх болно.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Өнөөдөр та адал явдал дагуулсан зүйлст татагдах болно. Та биеийн хүчний дасгал сургуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч магадгүй, гэвч өөрийгөө хэт их бүу шахаарай. Та одоо өөрийнхөө хийдэг зүйлсээс илүү ихийг хийн, өсөж хөгжих хэрэгтэй. Таны уран төсөөллийг тэлж чадах, чадвар шаардсан төсөл аван хэрэгжүүлж эхэл. Та өөрийн мөрөөдлийн ажлаа хийх боломж олдож ч болох юм.