АНУ-ын Фергюсон хотод өсвөр насны хар арьст хүүг зэвсэггүй байх үед нь буудаж хөнөөсөн цагдаагийн офицер Даррен Уильсон ажлаа өгсөн гэж түүний хуульч мэдэгдлээ. Уильсон нэгэн сонинд ярилцлага өгөх үеэрээ бусад цагдаа нарын амийг эрсдэлд учруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна.
Учир нь түүнийг ажилласаар байвал хүчирхийлэл үймээнийг үргэлжлүүлнэ гэж заналхийлсэн бөгөөд ажлаа өгөх нь "хамгийн хүнд хэцүү" шийдвэр байсан гэдгээ ч тэрээр нуугаагүй байна. Миссури мужийн шүүх Уильсоныг хуулийн дагуу ажилласан учир Майкл Брауны үхэлд буруугүй гэж үзсэн шийдвэрээ танилцуулсны дараа Фергюсон болон бусад хотуудад үймээн дэгдсэн юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Брауныг буудсан хэрэг гарсан бөгөөд цагаан арьст цагдаа Уильсоныг энэ хэрэгт буруугүй гэж үзсэн нь АНУ даяар хууль хэрэгжүүлэх байгууллага болон хар арьстнуудын харилцааны талаар маргаан өрнөхөд хүргэжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/