logo

"Хар Баасан Гараг"-ийн онлайн худалдаа 22%-иар өсөв

2014/12/01
АНУ-д Талархлын Баярын дараа өдөр буюу "Хар Баасан Гарагт"-т онлайн худалдаа жилийн өмнөхөөс 22%-иар өссөн байна. Тус улсын хөдөлмөрийн зах зээлд өсөлт гарч, түлшний үнэ хямд байсны зэрэгцээ дэлгүүрүүд хямдралтай худалдаа зарласан нь үүнд нөлөөлжээ. ChannelAdvisor Corp-ийн мэдээлснээр энэ жилийн хямдралтай худалдаагаар Ebay-ийн борлуулалт 27%, Amazon.com-ийн борлуулалт 24%-иар тус тус өссөн байна.

Америкийн Жижиглэн Худалдааны Үндэсний Холбооны тооцоолж байгаагаар энэ жил баярын худалдан авалтын улиралд борлуулалт сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшиндээ хүрч магадгүй байгаа ажээ. Өнгөрсөн улиралд Америкчуудын худалдан авалт жилийн дүнгээрээ 2.2%-иар өссөн нь 1.8%-иар өснө гэсэн урьдчилсан таамгаас өндөр дүн болсон юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш