logo
Дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон иргэд өргөдлөө өгөхөд нэг хоног үлдлээ

Дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон иргэд өргөдлөө өгөхөд нэг хоног үлдлээ

2014/12/02
Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд нийтдээ  5 дүүргийн 5 байршилд 12 911 иргэн цхаим хэлбэрээр газар өмчлөн аваад байна. Харин цахим системд сонгогдож газар өмчлөн авах эрх нь үүссэн буюу сонгогдсон иргэдийн тодорхой хувь нь өргөдөл хүлээн авах заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөөгүй юм. Тийм учраас тэдгээр иргэдийн сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож үлдсэн сонгогдоогүй иргэдийн дунд дахин цахим системээр сонголт хийсэн байна. Дахин сонголт явуулж өргөдөл хүлээн авах хугацааг олон нийтэд заралснаас хойш дүүргүүдийн Өмч, газрын харилцааны алба цөөнгүй өргөдлийг хүлээн авч байгаа боловч иргэдийн оролцоо сул байгааг онцолжээ. Тиймээс сонгогдсон иргэд идвэхтэй оролцохоос гадна сонгогдсон эсэхээ мэдхийн тулд иргэн та www.umch.ub.gov.mn ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ ХАЙЛТЫН СИСТЕМ гэсэн цонх руу орж өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах бүрэн боломжтой юм. Дахин сонгон шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаа маргааш буюу 2014 оны 12-р сарын 02-ны өдөр дуусна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш