Нийслэлийн хэмжээнд архины хордлогоор 144 хүн эрүүл мэндийн байгууллагад ханджээ. 2014 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл болон Наркологи, Энэрэл эмнэлэгт нийт 144 хүн архины хордлогын улмаас хандсан байна.
Үүнээс 44 хүн хэвтэн эмчлүүлж, 1 хүн нас баржээ. Дүүргээр нь авч үзвэл хамгийн олон буюу СХД-т 35, Наркологийн эмнэлэгт 37 хүн тус тус хандсан байна.
Үүнээс 44 хүн хэвтэн эмчлүүлж, 1 хүн нас баржээ. Дүүргээр нь авч үзвэл хамгийн олон буюу СХД-т 35, Наркологийн эмнэлэгт 37 хүн тус тус хандсан байна.