Улсын Онцгой Комиссын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тушаал, 2 дугаар албан даалгавар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 45/25 дугаар зөвлөмжийн дагуу Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан байгуулсан.
Үүний дагуу Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2014.12.03/ Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал буюу код 9” сэдэвт салбар хоорондын хамтарсан үзүүлэх сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийг ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүрэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Боомтын захиргаа, Буянт-Ухаа дахь ХМХА, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газар, “Чингис хаан” ОУНБ, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, “Монголын иргэний агаарын тээвэр” ХК, “Аэро Монголиа” ХХК, “Хүннү эйр” ХХК, Кореан эйр, Айрчайна, Айрофлот, Туркишэйрланс зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Уг үзүүлэх сургуулилтын ажиглагчаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг ажиллаж, манай улсын мэргэжлийн байгууллагуудын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөгөө өглөө.
Өнөөдрийн үзүүлэх сургуулилтаар олон улсын нисэх буудалд үйл ажиллагаагаа явуулж буй иргэний нисэхийн болон бусад байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой. Зөвхөн эбола вируст халдварын бэлэн байдлыг хангахад чиглэгдээгүй бөгөөд бусад ямар ч төрлийн халдварт өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлыг ханган ажиллах бэлтгэл болж байгааг албаны хүмүүс онцоллоо.
Мөн уг үзүүлэх сургуулилтыг дээрх байгууллагууд нэгдэн хийж чадсан нь Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж байгааг харуулсан том алхам болсныг ДЭМБ-ын зөвлөх Др. Луо Дапенг онцлон тэмдэглэсэн бол ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Ньюнт У бүхий л талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ.