Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр галерейн удирдах зөвлөлийн нийт таван бүтээлийг нэр дэвшүүлж нээлтэнд хүрэлцэн ирсэн мэргэжлийн уран бүтээлчдээс санал авч шилдэг бүтээлийг шалгаруулсан юм. Шалгарсан бүтээлийн уран бүтээлчид “Blue moon” арт галерейн гүшүүн болох эрх болон 2015 онд бие даасан үзэсгэлэнгээ үнэгүй гаргах эрх болон үнэ бүхий зүйлээр шагнасан юм.
“Blue moon” галерейн цуврал үзэсгэлэнгийн гол зорилго нь “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах наадмыг зохион байгуулах, тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил гэдгийг галерейн зүгээс хэлж байсан юм.
“Уран зураг ба уран баримал-2” нэртэй уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнд 38 уран бүтээлчийн 40 орчим уран зураг, 10 гаруй уран баримлын бүтээлүүд дэлгэгдсэн билээ.