logo
 НАСА нарыг тойрон эргэдэг хоёр гаригийг илрүүлжээ

НАСА нарыг тойрон эргэдэг хоёр гаригийг илрүүлжээ

2011/09/23
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагтай хамтарч ажилладаг Сети Институтын сансрын физикч Лоренс Дойл удаан хугацаанд судласны эцэст шинэ гариг нээснээ зарласан байна.  Капляр нэртэй шинэ гариг тойрог замын дагуу нар шиг тод өнгийн одыг тойрч эргэдэг. Түүний дотор талаар маш хурц тод гэрэлтэй жижиг од нар шиг одыг  мөн тойрч эргэдэг байна. Өөрөөр хэлбэл нарыг тойрч байгаа 2 гариг шиг боловч дотор талынх нь тойргоор эргэж байгаа гариг нь нар шиг гэрэл цацруулдаг байна. Сансрын физикч Лоренс Дойл анхандаа хоёр гариг нарыг тойроод эргэж байна гэж бодсон боловч дотор талынх нь галан дунд Гели болон Ус төрөгчийн урвал явагдаж байгаа бололтой нар шиг хурц гэрэлтэй байсан байна. Гэхдээ эрдэмтэд манай нарны аймаг шиг аль нэг гариг дээр нь амьдрал байна гэж үзэхгүй байна. Учир нь нар гээд байгаа голынх нь улбар шар бөмбөлөг манай нарны аймгийн нарнаас  хамаагүй жижиг учир гариг ертөнцийг тэтгэх хангалттай дулаан болон гэрэл ялгаруулж чадахгүй. Манай нарны аймгаас хол оршдог учир манай нарны аймгийн нарны гэрэл болон дулааныг хүлээн авах боломжгүй юм байна. Гэхдээ судалгааны ажил үргэлжилж байгаа. Ямартай ч эрдэмтэд манайхаас өөр нарны аймаг, тэр тусмаа том жижиг хоёр нартай нарны аймгийг илрүүлээд байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш