logo
Мексикийн хар тамхины бүлэг хоёр хүнийг гүүрнээс дүүжилжээ

Мексикийн хар тамхины бүлэг хоёр хүнийг гүүрнээс дүүжилжээ

2011/09/23
Техас мужтай хил залгаа Мексикийн хил дээр орших Нуэво Ларедо хотод амьдардаг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хар тамхины бүлгийн үйл ажиллагаа, тэдний байрлалын талаар олон нийтийн сайтанд мэдээлэл бичжээ. Хар тамхины бүлэг хариуд нь тэднийг олж илрүүлэн,  тамлан зовоож амийг нь хороогоод гүүрнээс дүүжилсэн байна. Эмэгтэйн гар, хөл хүлээтэй, эрэгтэйн гар хүлээтэй баруун гар нь бараг үеээрээ тасрах шахсан, мөчлөгдөж дүүжлэгдсэн байжээ. Үүгээрээ хар тамхины бүлэг өөрсдийг нь илчлэх гэж оролдсон хэнбугайг ч эрэгтэй эмэгтэй хоёрынх шиг хувь заяа хүлээж байгааг бусдад анхааруулж байгаа нь энэ гэнэ.  Тэд үлдээсэн зурвастаа, “Интернетэд хар тамхины бүлгийн талаар элдэв мэдээлэл тавьсан хүнийг ийм хувь заяа хүлээж байна. Анхааралтай байхад илүүдэхгүй. Би чамайг удахгүй барина“ хэмээжээ.
Ал Рохо Виво болон Нарко гэсэн хоёр вебсайтанд иргэд хар тамхины бүлгүүдийн хүчирхийллийн талаар бичдэг байна. Мексикийн Ерөнхийлөгч Филиппе Калдерон вебсайтны талаар мэдэгдэл гаргаагүй боловч өнгөрсөн 7 хоногт хар тамхины бүлэгтэй тэмцэх нь хүн болгоны үүрэг хариуцлага гэж мэдэгдсэн юм.
Бусдыг сүрдүүлсэн зурвасын доор латин үсгээр “Z” гэсэн тэмдэг тавьжээ. Хар тамхины Лосетас бүлгийнхэн “Z” гэсэн тэмдгийг ашигладаг юм байна. Одоогоор аль нэг хар тамхины бүлэг болсон явдлыг өөр дээрээ хүлээгээгүй байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш