logo
Москва-Бээжинг холбосон өндөр хурдны төмөр зам барина

Москва-Бээжинг холбосон өндөр хурдны төмөр зам барина

2014/12/05

ОХУ, БНХАУ-ын эрх баригчид тус хоёр орны нийслэл хотыг холбосон өндөр хурдны төмөр зам барих санамж бичигт гарын үсэг зуржээ. "Beijing Times" сонинд мэдээлснээр долоон мянга гаруй километр үргэлжлэх тус төмөр замыг барихад 203 тэрбум долларын хөрөнгө шаардагдах бөгөөд төмөр зам ашиглалтад орсон нөхцөлд дэлхийн хамгийн урт төмөр замд тооцогддог Транс-Сибирийн төмөр замаар хийх зургаан өдрийн аяллыг ердөө хоёр өдөрт гүйцэтгэх боломжтой болох ажээ.

Өдгөө дэлхийн хамгийн урт хурдны төмөр зам Бээжин-Гуанжоу мужийг холбосон байдаг бол шинэ төслийн хурдны төмөр замын урт энэ замаас даруй гурав дахин урт байх юм. Хятадын мэргэжилтнүүдийн тооцож буйгаар тухайн төслийн асуудал шийдэгдвэл төмөр замын төслийг таван жилд багтаан гүйцэтгэх юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш