Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 15. Санчир гараг. Чөлөөт эх одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Нөлөө бүхий өдөр. Нар Жинлүүрийн ордны зүгт байгаа тул өөрийн бодол санаагаа илэрхийлэх чадварыг танаас нэн тэргүүнд шаардаад байна. Та хамтран ажиллагсдаа ухуулан сэнхрүүлж домогт гардаг Бларни чулууг үнссэн мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ харин та одоо өөрийн үлгэр домогт итгэх цаг иржээ. Хөрштэйгөө хамт гадуур гарч цагийг хөгжилтэй өнгөрүүл. Машинаа барьж явж тух алдах хэрэггүй. Хурдаа хэтрүүлсний улмаас торгуулж мэдэх юм.
Үхэр (4/20-5/20)
Адал явдал, зугаа цэнгэлд дуртай үхрийнхэний хувийн эрх чөлөө нь хязгаарлагдахад сэтгэл нь хямрах болно. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг хаана энергээ зөв зарцуулахаа мэдэхгүй. Та өнөөдөр жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, элдэв асуудал гарч болзошгүй. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг сэтгэлгээгээр хандах юм бол хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно. Юутай ч байсан хийх өөрчлөлтүүд чинь таны зоригийг сорих болно.
Хамтатгах (5/21-6/21)
Амралтын өдөр тул ихрүүд тайван байж үд хүртэл орондоо хэвтсэн ч болно. Энэ өдрийг гэр бүлдээ зориулан бүхэл өдрийн турш хамт байхаас гадна өдөр эсвэл оройн хоолоо гадуур гарч идэнгээ үзвэр үйлчилгээ үзэх нь халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг өдөр. Дурлал тань таныг сайхан аялалд явуулах болно. Хайрттайгаа хамт урагшлах нь ирээдүйгээ тогтвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэн үг. Харин настай ээж аавдаа заавал цаг гаргаж очоорой. Тэд танд хэрэгтэй зөвөлгөө болон таны мухардалд ороод байсан зүйлийн тань гарцыг зааж өгөх болно.
Арслан (7/23-8/22)
Эмх цэгцгүй өдөр. Амралтын өдрүүдээр танд дээшилж, доошилсон энерги зонхилох төлөвтэй байна. Тээнэгэлзүүлж мэдэх чухал мэдээллээ олохын тулд санхүүгийн цааснуудаа хооронд нь ялгаж салгана. Банкны данс, кредит картны байдал, хуучин тооцоонууд бас хачин мөнгөн орлогоны баримт зэрэг нь таниас нилээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Хэрвээ та ид шидтэй дагина ирээд таны мөнгөний асуудлыг шийдэж өгнө гээд сууж байгаа бол бодит ертөнцөд тавтай морил.
Охин (8/23-9/22)
Түгшсэн өдөр. Хамт олонтойгоо ажиллахаар хичээх учраас сэтгэл санаа түгшүүртэй байна. Өөрийн тань үнэт чанар болоод тэдний зорилгууд бүхэлдээ таарч тохирохгүй. Бодол санааны ноцтой мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсч байгаа бол хянамгай байх хэрэгтэй. Зөвхөн хамгийн ойр дотны найз нөхөд гэр бүлийн гишүүдтэйгээ итгэ. Сэтгэлийн дарамт стрессээс болж толгой өвдөх, ходоод хямарна. Магадгүй сэтгэлээр унаж, уур унтуу ихтэй болсноос байж магадгүй. Гүнзгий амьсгаа авч, таагүй нөхцөлөөс өөрийгөө авч гарах бүхнийг хий.
Жинлүүр (9/23-10/22)
Сэтгэл санаа хямарна. Ирээдүйд болох зүйлийг төсөөлөх нь бодит зүйлийг ойлгохоос хавьгүй хэцүү. Та маргаашийг хүртэл юу ч хийж чадахгүй тул аливаа асуудалд санаагаа зовох хэрэггүй. Та маргааш юу өөрчлөгдөхийг мэдэхгүй. Та хичнээн сайн амарна, төдий чинээ сайн ажиллана. Амьдралаасаа таашаал авна. Дуртай хүнсээ хэрэглэн, дуртай зүйлдээ санаа тавь.
Хилэнц (10/23-11/21)
Азтай өдөр. Өнөөдөр бусад өдрүүдийн адил нэг л хэвийн мэт өнгөрөх боловч үр дүн нь бусад үеийг бодвол хамаагүй өөр байх болно. Cap охины ордод байрлаж байгаа тул амьдрал болон ажил төрөлдөө ямар ч өөрчлөлт хийсэн азтай байх болно. Мэдрэмж зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Өөрийн итгэдэг зурхайчтай уулзан цаашид юу хийх талаар асууж, сайтар зөвлөлдөхийг сануулж байна. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан өөрийн хэтийн зорилгыг тодорхойл. Хэрэв ингэж чадвал таны бүтээлч байдал нэмэгдэх болно.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Нар жинлүүрийн ордод дөрвөн долоо хоногийг турш байрлах тул эдгээр өдрүүдэд таны санхүүгийн байдал нэлээд сайжрах болно. Тэнцвэртэй байдал дахин бий болж, таны өөртөө итгэх итгэл сэргэснээр та ямар ч ажлыг амжилттай хэрэгжүүлж, ашигтай бизнесийн гэрээ хэлцэл байгуулснаар таны цалин хөлс өсч, ашиг орлого нэмэгдэх болно. Гэхдээ таны орлогын хэмжээ нэлээд нэмэгдсэн ч мөнгө ирсэн шигээ амархан алга болдог гэдгийг алхам бүртээ санаж яв.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Өнөөдрийн дүр зургийг харах таны чадвар өөрийн тань санаанд хохирол учруулах ямар нэг сэтгэл хөдлөлгүйгээр аливаа үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Бусад санааг хүлээн зөвшөөрөх нь таны санааг баяжуулах болно. Нар таны өөрийн орд руу очиж байгаа ба таны хайрын гэрлээр бүтээлч чанар болон өөрийгөө илэрхийлэх чадварлуу ээж байна.
Хумх (1/20-2/18)
Та нийгмийн хараатай байж, хорвоог бүхэлд нь дотоод ертөнцийнхөө үүднээс дүгнэх болно. Од гарагсын нөлөөгөөр хүний тав тухтай байдал, хувийн аюулгүй байдлын асуудлуудыг шимтэн сонирхох нь. Өмнөөс төлөв явж байсан нийгмийн үйл ажиллагаатай холбоотой ажлаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ажил хэргийн холбоо тогтоох, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нь сайн.
Загас (2/19-3/20)