Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмыг Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү наадам нь сурагч, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх, дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулж, тэдний авьяас билгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд дөчин таван сургууль, цэцэрлэгийн 1200 сурагчид, 300 багш ажилчид, 200 эцэг эхийн төлөөлөл оролцож урлагийн 6 төрлөөр өрсөлдлөө.
Наадмын шүүгчээр хөгжмийн зохиолч, МУ-ын төрийн шагналт Б.Мөнхболд, бүжгийн багш МУГЖ Г.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн, хөгжмийн багш, МУСТА Ж.Оюун, Хөгжмийн зохиолч, ХБК-ийн багш Х.Мөнх-Ертөнц нар ажилласан юм.
Наадмын нийлбэр оноогоор тэргүүн байрт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, хоёрдугаар байрт 4 дүгээр сургууль, тусгай байрт 6 дугаар сургууль, 1 дүгээр сургууль тус тус орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдаж, 25 дугаар цэцэрлэг тэргүүн байр шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, 160 дугаар цэцэрлэг хоёрдугаар байрт, 17, 75 дугаар цэцэрлэг тус тус тусгай байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж, шагналыг Сүхбаатар дүүргийн ИТХ-н дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Тамгын газрын дарга Д.Баасанбат, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, дүүргийн Нийгмийн хөгжилийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д. Адъяасүрэн нар гардууллаа.
Тусгай номинациудаар шагнагдах сургууль, цэцэрлэгүүд
Номинаци |
1-р байр |
2-р байр |
3-р байр |
Гоцлол дуу |
25-р цэцэрлэг Д.Тэмүүжин "Тайжийн хурд" |
42-р цэцэрлэг Г.Анунгоо "Нарны бүжиг" |
1-р цэцэрлэг Амин-Эрдэнэ "Гандий мод" |
3-р сургууль 11а Алтанзаяа монгол ардын дуу "Алсын газрын зэрэглээ" |
71-р сургууль Х.Батхангай 9в "Смулянка" |
6-р сургууль Ч.Оюунбилэг 6б "Let it go " |
|
Шилдгийн шилдэг найрал дуу |
Шинэ үе сургууль Япон ардын дуу "ФҮРҮСАТО" Охидын найрал |
|
|
Шилдгийн шилдэг хамтлаг |
МОХС-ийн бүжгийн хамтлаг " Стиляга" |
|
|
Бүжиг |
135-р цэцэрлэг хөгжмийн багш Мөнхбатын дэглэлт "Ажнайн шарга" |
75-р цэцэрлэг Б.Отгонгүнж "Тайгын охин" |
51-р цэцэрлэг "Эгшиглэн" |
6-р сургууль Мөнгөнцэцэгийн дэглэлт "Домог бүжиг" 11-р ангийн сурагчид |
1-р сургууль Баярбаатарын дэглэлт "Жороон жороо" |
16-р сургууль Урианхай биелгээ |
|
Хөгжим |
42-р цэцэрлэг О.Нандин С. Майкапар Детский танец төгөлдөр хуур |
25-р цэцэрлэг Б.Хулан |
51-р цэцэрлэг Точтой хүүхдүүд |
Өсвөр зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль Энхсор 9г "Хэнтийн өндөр ууланд" |
2-р сургууль Сүхбаатарын хөгжим цөөхүүл "Үүлэнбор" |
71-р сургууль Сугаррагчаа "Хэнтийн өндөр ууланд" хуурын гоцлол |
|
Уран уншлага |
42-р цэцэрлэг О.Нандин Д.Гармаагийн "Аав гэж яршигтай амьтан" |
160-р цэцэрлэг арга зүйч Б.Гантөгс П.Бадарч "Эхийн сэтгэл" |
17-р цэцэрлэг Есөн эрдэнийн орон |
6-р сургууль 10а Мөнхтуяа О.Цэрэндаш "Махны үр" |
3-р сургууль 4в Эрхдарь "Ээжийн минь үнэр шингэсэн дээл" |
11-р сургууль А.Саранжил 6а Цоодолын "Тэнэг" |
|
Жүжигчилсэн тоглолт |
143-р цэцэрлэг Гүрж ардын үлгэр "Царцаа шоргоолж" |
130-р цэцэрлэг "Мөрөөдлийн цэцэрлэг" Хошин жүжиг |
14-р цэцэрлэг Айболит доктор |
1-р сургууль Виктор Гюго "Парисийн дарь эхийн сүм" |
45-р сургууль "Би чамд хайртай 1.5 " |
35-р сургууль "Ноён бадарчин хоёр" багш сурагчид |
|
Эцэг эх, багш нарын оролцоог үнэлэх |
160-р цэцэрлэг хөгжмийн багш Б.Алтанжаргал В.Сапаров "Алла танго"ёочин гоцлол |
17-р цэцэрлэг Ариунбаатар, Эрхсаран |
75-р цэцэрлэг Эцэг эхийн оролцоо |
Шинэ үе сургууль Quiz & Larossi "Изабел" мэдээлэл зүйн багш Л.Батгэрэл, математикийн багш Батбаяр, дуу хөгжмийн багш Эрдэнэбаатар, Монгол хэл уран зохиолын багш Ж.Пүрэвдорж |
58-р сургууль эцэг эхийн оролцоо |
4-р сургууль Энхзаяа дуу хөгжмийн багш |