Нийслэлийн СБД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг, 50-р дэлгүүрийн ар талд 52 настай нэгэн эмэгтэйг машиндаа сууж байхад нь Серби улсын иргэн согтуурсан үедээ шалтгаангүйгээр машиных нь толийг хугалан зодож танхайрсан хэрэг өдүүлжээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.