logo
Монгол-Малайзын Гадаад хэргийн яамдын газрын дарга нар уулзав

Монгол-Малайзын Гадаад хэргийн яамдын газрын дарга нар уулзав

2014/12/09

Монгол Улсын ГХЭЗХАЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, Малайз Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын захирал хатагтай Судха Дэви нар 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Куала Лумпур хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтад Малайз Улсыг хавсран суугаа Элчин сайд Ч.Баттөмөр оролцов.

Уулзалтын үеэр, иргэдтэй холбоотой зарим нэг асуудлаас үүдэн сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байгаа хоёр талын улс төрийн харилцааг сэргээх зорилгоор Гадаад хэргийн яамд хоорондын яриа хэлэлцээний механизмтай болох, улмаар харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх талд анхаарч ажиллах, мөн худалдаа, эдийн засаг болон соёл боловсролын харилцааг хөгжүүлэх үндэс суурь байгааг тэмдэглээд, цаашид харилцан мэдээлэл солилцох, тус тусын ЭСЯ-аар дамжуулан улам идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлэн хамтран ажиллах нь зүйтэй гэж талууд үзэв. Мөн, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийн талаар санал солилцов.  

Манай төлөөлөгчид Малайзын Гадаад хэргийн яамны Консулын газрын даргатай уулзаж хоёр улсын хооронд шийдэгдээгүй байгаа иргэдтэй холбоотой зарим асуулаар 2015 оны эхний улиралд багтаан албан ёсны яриа хэлэлцээ хийх, иргэдийн асуудлаар мэдээлэл солилцож хамтран ажиллах, тэдний эрх ашгийг хамгаалах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичиг байгуулах нь зүйтэй гэж тохиролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш