logo
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

2014/12/09
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” А/1012 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 36  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахаар боллоо.

Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш