Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, францын талаас Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл нар даргалж, хоёр талын Гадаад хэрэг, Байгаль орчин, Эдийн засаг, Эрчим хүч, Хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөгчид болон Засгийн газрын зарим агентлаг, төрийн өмчит компаний төлөөлөл бүхий нийт 40 орчим хүн оролцож, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Францын Төрийн сайд Матиас Фэкл Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааныг даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхан, Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй уулзав.