Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 19. Буд гараг. Найралт эх одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, бөө, удганы үйл, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энэ бол хийсэн бүхнээ дүгнэх чухал өдөр.Та ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Жаал амсхийгээд ахин тулаандаа орох хэрэгтэй. Та хаана ч байсан нөхцөл байдлыг тодорхойлох салангад сэжмүүдийг цуглуулан нэгтээд гайхамшигтай сайхан үр дүнд хүрч чадаггүй.
Үхэр (4/20-5/20)
Найдвар төрүүлэх өдөр. Од гаригийн хүрээнд өнөөдөр тун завгүй байгаа тул та ч гэсэн гүйхээгээрээ өнжихдөө бэлтгэ. Өдрийн эхээр аль болохоор их зүйлийг амжуулахыг хичээ. Үдээс хойш эрч хүч чинь буурах болно. Таны төлөвлөгөөний хамгийн эхэнд тайван амрах асуудал тавигдсан байх ёстой гэдгийг бүү март. Сэтгэлээ уудалж гадагш гаргах нь чухал. Бичих ба харьцаатай холбоотой ямар ч хэлбэрийн арга хэмжээ өөрийгөө илэрхийлэх эерэг арга зам байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Болгоомжлох өдөр. Од эрхэс бусдад уруу татагдахгүй байх, танихгүй хүмүүстэй харьцаагаа хязгаарлахыг зөвлөж байна. Нийгмийн амьдралын таагүй нөхцөл байдал таны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлнө. Эрсдэл бүү хий, бодит бус төлөвлөгөө бүү зохио. Таны сэрэмжтэй, ухаалаг байдлаас амьдралын тань цаашдын бүх амжилтууд хамаарна.
Мэлхий (6/22-7/22)
Осолтой өдөр. Өнөөдөр замын түгжрээнээс эхлээд олон саад бэрхшээл тохиолдох тул ажилдаа аль болох эрт гарахыг зөвлөж байна. Хамт ажилладаг хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Өөрийнхөө эрх мэдлийг бусдад харуулах гэж оролдох нь танд сайн зүйл авчрахгүй. Хэрвээ асуудлыг хурдан шийдэхийг хүсч байгаа бол буулт хийхийг хичээ. Энэ нь таныг ажилдаа хурдан төвлөрөхөд туслах болно.
Арслан (7/23-8/22)
Хийж байгаа бүх зүйлсээ төгс болгох хэрэгтэй гэж бодсоны хэрэггүй. Энэ сондгой өдөр үйлчлүүлэгч, худалдан авагчтай буруу ойлголцож эндүүрэгдэх боломж их байна. Тэдний бизнес өндөр үнэ өртөгтэй тул та өөрийгөө тэднийг анзаарах байр сууринд тавих хэрэгтэй. Тэдний хэлэхийг анхааралтай сонсож, буулт хийж чадахаар бэлэн бай. Таны урлагийн уран сэтгэмж, бүтээлч урам зориг тань таны хүчтэй багаж хэрэгсэл бөгөөд танд сайн төлөх, олон зүйлсээр хангах ажил олж өгч мэднэ.
Охин (8/23-9/22)
Тайван өдөр. Найз нөхөд, хамаатан садан, хөршүүд тань энэ өдрийг бүрэн дүүрэн болгож өгнө. Танд хэрэгтэй бол бусдын тусламжинд найдаж болно. Зорилгодоо хүрэхийн тулд тэдний тусыг ухаалгаар ашигла. Найрсаг зөвлөгч байх нь таны давуу тал болно. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь таны ихэнх цагийг авч, нэмэлт орлоготой болох боломжийг нээнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Бүтээлч жинлүүрүүд хөгжим зохиох авьяасаа нээж магад бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй. Онцгой нэгэнд хайраа зохиомж бичих замаар илэрхийлбэл мөрөөдсөнөөс чинь илүү амжилттай болох болно. Сансрын нөлөөгөөр хайр дурлал нилээн сонирхолтой байна. Мөн ганц бие жинлүүрүүд ямар ч итгэл найдваргүй байгаадаа баярлана. Тэгээд ч одоо үүсгэсэн хайрын асуудал тийм ч урт үргэлжлэхгүй. Хэрэв та хайртдаа хатуу чанга ээжийг орлож эхлэхгүй л байх юм бол түүнтэй суух гэж удаан гүйхгүй.
Хилэнц (10/23-11/21)
Бүтээлч өдөр. Таны нэр хүнд яг өмнө тань байгаа учир ямар ч асуудал тулгарсан үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Харин та өөрийгөө даргынхаа нүдэнд өртөөд байгаа мэт мэдрэгдсэн бол таны зөв. Хэт их илэрхий болохгүй бол мэдээгүй мэт дүр эсгэ. Харин арга барагдвал дуугүй суусны хэрэггүй. Таны хайртай хүнээс танаас илүү их анхаарал халамж авахыг хүснэ. Амралтын өдрүүдээр хамт салхинд гарах саналыг түүнд тавь. Өөр хөгжилтэй зүйлс хийсэн ч болно.
Нум (11/22-12/21)
Хүлээц муутай өдөр. Хэрэгцээгээ тэнцүүлж чадахгүй байгаа тул гэр ахуйн ажилд амралтгүй зүтгэнэ. Та хэдий завгүй байлаа ч ойр байгаа хүмүүстэйгээ хүлээц тэвчээртэй хандаарай. Тэд бол таны амьдралын хамгийн чухал хэсэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та мөнгөгүй амьдарч чадах ч тэдэнгүйгээр амьдарч чадахгүй
Матар (12/22-1/19)
Сонирхолтой өдөр. Гэрлэсэн матрынхан хайртай хүнээ сонсоход цаг гарга. Ялангуяа сүүлийн үөд харилцаа чинь суларч байгаа гэдгийг анхаарах цаг иржээ. Матрын ордныхон хөгжилтэй зүйл болон бизнөст ч зугаатай байж чадна.
Хумх (1/20-2/18)
Хөгжилтэй өдөр. Энэ үдшийг та хамт ажиллагсадтайгаа хамт өнгөрүүлнэ. Гэхдээ тэд үдэшлэг зохион байгуулах ихэнх ажлыг үүрэх бололтой. Компанийхаа үдэшлэгийг авьяаслагаар зохион байгуулж чадахаа харуулагтун. Таны эрч хүч, сэтгэл хөдлөл нь тавьсан зорилгодоо хүрэх нарийн, тун зохистой, ухамсартайгаар ашиглаж байгаа хэрэгсэл болно.
Загас (2/19-3/20)
Идэвхитэй өдөр. Өнгөрсөн өдрүүдэд таны амьдрап хэцүүхэн байсан бол одоо буцан нэгэн хэвийн байдалдаа шилжих болно. Танд хийх ёстой бичиг цаасны ажил, дуудлагад хариу өгөх гэх мэт ажлууд зөндөө байна. Танд өнөөдөр чухал бичиг баримт ирэх ч юмуу гэнэт аялалаар явах шаардлагатай болж болзошгүй. Үүрэг хариуцлагаа биелүүлэхэд цагийн хуваарь гарган хамгийн чухал зүйлсээ тодорхойлох нь туслах болно. Анхаарлаа сарниулалгүй ажлаа нэг нэгээр нь хий.