Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өчигдөр боллоо. Уулзалтад монголын талаас Монгол Улсын ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын дэд захирал Бикантов А.М. нар тэргүүлж оролцов.
Уулзалтын үеэр талууд хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэн цаашид ГХЯ-дын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны сэтгүүлчдийн солилцоог нэмэгдүүлэх, харилцан айлчлуулах нь хоёр ард түмний тухайн улсын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг санал нэгтэй онцлов. Цаашид энэхүү зөвлөлдөх уулзалтын уламжлал болгон зохион байгуулахаар тохиролцов.
Мөн өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын дэд захирал Бикантов А.М. тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солицлоо.