Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 20. Бархасвадь гараг. Үнэг одтой, 6 цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Завгүй өдөр. Энэ сард хичээл сурлагын үйл явц жигдэрнэ. Энэ сар эрдэм шинжилгээний ажил явуулах, сургалтын эрдэм шинжилгээний туршилтуудад оролцох, мэргэжлийн хүмүүсээс мэдлэг, туршлага суралцахад нэн тааламжтай. Үйл ажиллагааныхаа явцад бусад хүмүүстэй ашигтай тааламжтай харьцаа тотоох хэрэгтэй байдаг.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр хойш тавьсан хуучин асуудлууд цэгцэлж, анхаарал тавихгүй орхигдсон хүмүүстэй уулзаж асуудлыг шийд. Өөрийгөө эерэг нөхцөл байдал, хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим сонсож, өөрийнхөө бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны ба дотоод цэнэг хуваагуураа хангалттай цэнэглэгдэж, ирж буй төрсөн өдрийн чинь сард бэлэн эсэхийг шалга. Таны зурхайн жил дуусаж байгаа тул энэ сард хийсэн бүтээснээ дүгнэж, шинэ сонирхолтой адал явдал, төсөлд бэлд.
Хамтатгах (5/21-6/21)
Нийгэм дэх сөрөг үйл явдлууд идэвхжинэ. Ямар нэгэн арга хэмжээ авахын өмнө гарах өөрчлөлтүүдийг тооцоолох ёстой. Ялангуяа төрийн албан хаагчид онцгой анхааралтай байх хэрэгтэй. Даван туулах аргагүй саадтай учирсны улмаас ажил хэрэг зогсоно, харин мөрөөдөл биелэгдэх боломжгүй болсноор сэтгэл санаа маш тогтвортой болно. Эрүүл мэнддээ анхаар.
Мэлхий (6/22-7/22)
Урам зоригтой өдөр. Өнөөдөр өөрийнхөө үзэл бодлыг тэлж, ирээдүйн зорилгоо шинээр тодорхойлоход таатай өдөр байх болно. Өнөөдөр адал явдалд хэт дурлах хэрэггүй, зүгээр л ажлаа ном журмынх нь дагуу хий. Хүмүүсийн намтар түүхтэй танилцах, аяллын хөтөлбөр үзэж, өөр газар соёл иргэншлийн талаар судалснаар таны мэдлэгийн хүрээ тэлж, сэтгэл хангалуун байх болно. Өөртөө итгэлтэй байвал бүх зүйл сайхан болно.
Арслан (7/23-8/22)
Тайван өдөр. Өөрийн алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтадаа бүү эргэлз. Таны төлөвлөгөөнд зөвхөн хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны байдал сөргөер нөлөөлнө. Иймээс өөрийгөө дурласан гэж бодвол нөхцөл байдлыг хянахыг хичээ гэж зөвлөж байна. Хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч нарын илүү сайн үл хөдлөх хөрөнгөтэй болох гэрээ бүтэлгүйтэж, сэтгэл санаагаар унаж магадгүй. Шинэчлэл нь таны ихэнхи цаг, санхүүг үрнэ. Гэхдээ та сайжирсан амьдралын нөхцөп байдлаасаа өдөр бүр үр ашигийг нь хүртэж амьдарна. Цалин тань өсч, ажлын талаарх сэтгэл дундуур байдал алга болно.
Жинлүүр (9/23-10/22)
Бүтээлч өдөр. Cap таны ордонд орж байгаа тул гэр бүлийн асуудал, өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг авчирна. Гэрийн ажил хэргээ амжилттай дуусгахын дээр, оршин суугаа газартай тань холбоотой асуудлууд ямар ч саадгүй явагдана. Жинлүүрүүд хуучин хэрэглэж байсан хөргөгч, угаалгын машин, хатаагч, аяга шанага угаагч зэрэг цахилгаан хэрэгслээ солихоор өөрийн орлогодоо тохируулан сонголтоо хийх нь.
Хилэнц (10/23-11/21)
Элэгсэг өдөр. Хайр дурлалдаа шатах гэсэн хүсэл хүчтэй илэрнэ. Та бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хэрээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиосон байна. Та хүмүүсийг ямраар нь ч ялгаварлан үзэлгүйгээр тэдэнд өмөг түшиг нь болох болно. Ирэх долоо хоногуудад та бусдын өөртөө ихээр татахын сацуу олон янзын найр наадам, баяр цэнгүүнд оролцох урилга хүлээн авна. Хайрын өрнөл эхэлж, дэлбээгээ нээнэ.
Нум (11/22-12/21)
Баяр хөөртэй өдөр. Түргэн зан гаргаж эртлэн таах гэж та оролдоно. Өнөөдөр та өөрийн хүссэн зүйлээ авах болно. Тиймээс аливаад эерэгээр хандах хэрэгтэй. Тэрслүү зангаасаа сал. Хэн нэгний өөдөөс дайран давшлахын оронд эвээр оролдоод үз. Үүнд хууль зүйн асуудал ч хамааралтай. Сайтар судалж бодсоны эцэст асуудлын гарцыг олоорой. Харин та оюутан бол боловсролын байгууллагуудаар явж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө хойноос давшлахыг зөвлөе. Хилийн чанадад суралцах боломжийг бүү алд. Та олон зүйлийг олж авах болно.
Матар (12/22-1/19)
Таатай өдөр. Ядуу дорой хүмүүст туслахаар гар сунгаснаар сайхан сэтгэлийг тань бусад хүмүүс анзаарч харах ба ажил олгогчоос сайн нөхцөлтэй ажил санал хүлээн авна. Хилэнцийн ордон дээр байгаа хавирган cap нь матрынханы гүнзгий сэтгэл хөдлөлийн холбоог тодотгож байна.
Хумх (1/20-2/18)
Хямралтай өдөр. Санхүүгийн ашиг сонирхлууд зөрчилдөж мэднэ. Ойр дотны хүмүүс тусална. Чимээгүй өнгөрөхийн оронд та санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа хэлэлцсэн нь дээр. Бусад хүмүүсийн удирдлага болгодог нарийн шалтгааныг ойлгохыг оролдоод үзэгтүн.
Загас (2/19-3/20)
Сорилтоор дүүрэн өдөр. Өнөөдөр аль болох тэвчээртэй байгаарай. Та түрэмгий ааш зан гаргах магадлал өндөр байна. Та өөрийн ууртаа автагдан, бусдад муу муухай үг хэлвэл хариуд нь харамсалтай л хоцрох болно. Бүх нөхцөл байдалд тайван, тэнцвэртэй хандсанаар асуудлыг зөв ойлгон, зөв үйлдэл хийж чадах болно. Таны зохион бүтээх чадвар тань олон асуудлыг шийдэхэд туслах бололтой. Гэхдээ бусдад таалагдах гэж оролдох биш, өөрийнхөө зөн совинг дагаарай. Өөрөө санаачлага гарган, бусдыг гайхшируулаарай.