logo
Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгчөөр анх удаа Монгол хүн сонгогдлоо

Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгчөөр анх удаа Монгол хүн сонгогдлоо

2014/12/11

Албани Улсын Тирана хотноо Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохиогдож байгаа билээ. Дэлхийн Залуучуудын Ассемблейн XVI чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхын саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тив  хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг  ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж.

Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн  Дэлхийн Зауучуудын Ассемблей нь 1949 онд байгуулагдснаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн,  Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдон ажилласан байна.

Ийнхүү Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Дэлхийн Залуучуудын Ассемблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монголын Залуучуудын Холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа бөгөөд Монгол улс эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны илрэл болж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш