logo
Нийслэлээс Олон улсын хүний эрхийн өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг шагналаа

Нийслэлээс Олон улсын хүний эрхийн өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг шагналаа

2014/12/11
Нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйчилгээг хурдан шуурхай олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг мөрдүүлэн ажиллах чиглэлээр  хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг Олон улсын  хүний эрхийн өдрийг  тохиолдуулан  шагнав. “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.Оргодолыг, Нийслэлийн Засаг даргын “ Жуух бичиг”-ээр Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш