Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 12-ноос 2014 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арванхоёрдугаар сарын 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.