logo
Зэвсэгт хүчний албан хаагчдын анхны хороолол ашиглалтанд орлоо

Зэвсэгт хүчний албан хаагчдын анхны хороолол ашиглалтанд орлоо

2014/12/11
Завхан аймгийн Улиастай хотод байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болж, албан хаагчид шинэхэн орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2013 онд Завхан аймгийн Улиастай суманд ажиллахдаа Зэвсэгт хүчний 352 дугаар ангид зочилж, үйл ажиллагаатай танилцаж байсан. Энэ үеэр Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас томилогдон ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал, ялангуяа орон сууцны асуудал хүндрэлтэй байдаг учраас тэд Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хүсэлт гаргаж байжээ. Улмаар Улсын Их Хурлын дарга 2014 оны улсын төсөвт Улиастай суманд баригдах 24 айлын орон сууцны санхүүжилтийг тусгуулснаар өнгөрсөн онд барилгын ажил эхэлсэн.


        Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 24 айлын уг орон сууцыг Барилгын цэргийн 017 дугаар ангийн инженер, ажилчид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн. Канад технолигиор барьсан уг хороолол Зэвсэгт хүчний албан хаагчдад зориулсан анхны таун хаус хороолол бөгөөд салбартаа томоохон бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш