Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны удирдлагууд Нийслэлийн Ардчилсан намын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Уг санамж бичигт 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дийлэнх хувийг залуучуудаар бүрдүүлэх, Нийслэлийн АН-ын орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулахад залуучуудын үзэл бодол, дуу хоолойг тусгах, намын хүний нөөцийн эрүүл, зөв тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах, улс орны эрх ашигт нийцэх сонгуулийн тогтолцоог дэмжих зэрэг асуудлуудыг тусгасан байна. Мөн залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачлага, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амар тайван амьдруулах бололцоог хангах зорилтыг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болсон байна. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Гантөмөр, Нийслэлийн АЗХ-ны Тэргүүн П.Нүрзэд, Нийслэлийн АЗХ-ны Дэд Тэргүүн Г.Аззаяа, Б.Батцэнгэл /Quiza/ нар оролцсон бөгөөд цаашид Нийслэлийн Ардчилсан нам нь залуучуудын төлөөлөл, дуу хоолойг төрд хүргэж, залуучуудын санаачлагыг дэмжин ажилладаг нам болон төлөвших зорилт тавьж буй ажээ.
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай өнгөрөгч долоо уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр намын дэргэдэх олон нийтийн байгууллагууд намын анхан, дунд шатны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, бүх шатны сонгуульд оролцох залуучуудын хувь, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудаар харилцан санал солилцсон юм. Үр дүнд нь ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тодорхой хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар аймгуудын Ардчилсан нам болон Ардчилсан Залуучуудын Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү үйл ажиллагаа нийслэлийн хэмжээнд биеллээ олж, өнөөдөр дээрх санамж бичгийг байгуулсан байна.