Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 21. Сугар гараг. Их морь одтой, 5 шар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хянуур өдөр. Олон хүний өмнө материаллаг байдлаа засах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тул тодорхой зүйл хийх хэрэгтэй. Юу хийхээ бодож үзэгтүн. Гэхдээ балмад этгээдүүдэд уруу татагдаж болохгүй.
Үхэр (4/20-5/20)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэхэд цагаа зөв сонгох нь чухал ба үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой байх хэрэгтэй. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой, таны санхүүгийн боломжыг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирч болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Сонирхолгүй өдөр. Мөнгөний хомсдолоос болоод гуниглаж, өдрийг сэтгэлийн дарамттай өнгөрөөх болно. Санхүүгийн байдал хяналтаас гарч байгаа эсвэл баярт зориулан мөнгө хэтрүүлэн хэрэглэснээс хүчтэй цохилт ирж байгаа тул төрөлхийн ухаалаг, сүйхээтэй ихрүүд ухаанаа ашигла.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл зовоосон өдөр. Өнөөдөр таны бодсоноос таагүй өдөр болбол үүнийг хэт мухар сүсэгтэй холбон хүлээж авах хэрэггүй. Болж буй зүйлүүд таны сэтгэлд хүрэхгүй байлаа гээд уур уцаараа ямар ч гэм буруугүй хүмүүст гаргахаас сэргийл. Хувирамтгай тэнгэрийн ван гариг хонины орд руу шилжиж байгаа тул таны эрч хүч нэлээд буурах бололтой. Энэ нь таны мөнгө санхүү, татвар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудад нөлөө үзүүлэх болно.
Арслан (7/23-8/22)
Та өөрийн амьдралдаа баярлах хэрэгтэй. Та тайвширч жлаа хэвийн явуулах хэрэгтэй. Арилжааны аялалууд амжилттай болно. Танаас төвлөрөх чадвар, онцгой хариуцлагатай байдлыг шаардаж байна. Удирдлагын зүгээс сонирхолтой санал ирнэ, шагнал хүртэж, амьдралдаа чухал мөрөөдлөө биелүүлнэ.
Охин (8/23-9/22)
Илэн далангүй өдөр. Өмнө нь хийж байсан уулзалтуудаар дамжуулан тарьсан үр тань өнөөдөр үр дүнгээ өгч, боломжуудыг нээн өгч байна. Бархасбадь гараг шилжилт хийж, өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд тохиромжтой цагийг өгч байна. Хойшлуулаад байсан урт хугацааны аялал биелэлээ олох болно. Мөн та хуучны найзтайгаа холбогдвол бүү гайх. Дотоод сэтгэл рүүгээ өнгийж, илүү сайн үзэл хандлагатай болоход тохирсон өдөр.
Жинлүүр (9/23-10/22)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Өнөөдөр жинлүүрийнхэн сэтгэл түгшээсэн уур амьсгалыг авчран багаар хамт ажилладаг хүмүүст. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Эрх мэдэлтэй жинлүүрийнхэний асуудлууд эсвэл үргэлжилж буй хэцүү зүйлстэй холбоотой асуудлууд Санчир гариг ухарч дуусах хүртэл явагдана. Яаж төвөгтэй нөхцөл байдалд насанд хүрсэн хүний зүгээс хандаж шийддэгээ харуул.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Та бодол санаандаа хэт их автаж суухын оронд зорилго зорилтоо тодорхойл. Хэрүүл маргаан үүсэхээс нь өмнө хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байдгаа эртхэн засаарай. Бүгдээрээ ширээ тойрч суугаад зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Хэн нэгэн нь давуу эрх эдлэлгүй, бүгд харилцан бие биеэ ойлгох нь чухал. Таны хоёр хамгийн сайн найз азаа үзээд алдахыг ятгана. Харин та үүний оронд гадагш гарч шинэ хүмүүстэй танилцахыг зөвлөж байна. Та цагийг маш зугаатай өнгөрөөх болно.
Нум (11/22-12/21)
Хувирамтгай өдөр. Эрсдэлтэй алхам таныг нэгмөсөн унагаж ч мэдэх юм. Санхүү мөнгөний тал дээр зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичхож хэрэггүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатнуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цөм цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно.
Матар (12/22-1/19)
Хоёрдмол өдөр. Таны амьдралд хайртай байр суурь эргэн тойрныхонд юуны өмнө гэр бүлийнхэнд чинь нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биөийн тамираар хичээллэж аяллаар хамтдаа явбал тохиромжтой. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Магадгүй татварын алба хандив ба том өрүүдийг төлөх хэрэгтэй болно.
Хумх (1/20-2/18)
Олонхи нь өнөөдөр эрч хүч өндөртэй, бусдыг татах хүч сайнтай байна. Дотны уулзалт урмыг тань хугалахгүй. Та амьдралаа ухамсартайгаар сайн тийш өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь тамхинаас гарах, ажлынхаа арга барилыг өөрчлөх, эсвэл хэн нэгэн хүнд хандах харьцаагаа өөрчилж болох юм. Хүсвэл улиг болж залхсан харьцаагаа таслаж болно.
Загас (2/19-3/20)