Хятадын олон улсын нөхөрсөг хотуудын холбоо дээд шагналаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүртээлээ. Гуанжу хотод энэ өдрүүдэд болж байгаа Хятадын олон улсын нөхөрсөг хотуудын чуулга уулзалтын үеэр тус шагналыг Улаанбаатар хотын удирдлагуудад гардуулсан байна. Хятадын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Хятадын олон улсын нөхөрсөг хотуудын холбооноос санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод мөн “Хятадын гадаад харилцааны гүүр” хэмээх нэр хүндтэй шагналыг олгосон байна.
Сүүлийн жилүүдэд, Хөх хот Хятадын гадаад харилцааны бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, гадаадад нээлттэй байж, олон улсын нөхөрсөг хотуудын солилцооны ажлыг идэвхтэй өрнүүлжээ. Хөх хот нь Улаанбаатар, Лос-Анжелес,Улаан-Үүд, Oказаки, Сөүл хотын Гванак дүүрэг зэрэг хотуудтай олон улсын нөхөрсөг хотын харилцаатай, Сан-Франциско, Хавай, Хамилтон зэрэг 10 гаруй хотуудтой найрсаг солилцоотой хотууд болж, өндөр зиндааны айлчлал болон соёл, эдийн засаг худалдааны солилцоог тасралтгүй өргөжүүлж ирсэн байна.