logo
Их цэвэрлэгээнд 4000 гаруй иргэд, 905 аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдлаа

Их цэвэрлэгээнд 4000 гаруй иргэд, 905 аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдлаа

2014/12/15

Шинэ жилийн баярыг угтаж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын хүрээнд дүүргийн Засаг даргын 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн А/529 дугаар захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Цэвэрлэгээ зохион байгуулах тухай Дүүргийн Засаг даргын захирамжийг 1-20 дугаар хороодын Засаг дарга нарт, хороодын Засаг дарга нараас цэвэрлэгээ зохион байгуулах тухай мэдэгдэх хуудсыг хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллалаа.

Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хороодод 8, гэр хороодод тус бүр 15, нийт 234 иргэнийг ажиллуулж 5,346,900 төгрөгийн урамшууллыг олгов. Цэвэрлэгээ хийсэн 234 иргэнийг бээлий, шуудайгаар хангаж эзэнгүй нийтийн эзэмшлийн гудамж талбай, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүллээ.

Цэвэрлэгээний ажилд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн мэргэжилтнүүд, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал, Б. Амгалан нар газар дээр нь явж хяналт тавьж ажилласан. Орон сууцны хороодоос цэвэрлэгээний ажилд 1, 2, 3, 7, 9, 10 дугаар хороод зохион байгуулалт сайтай оролцож аж ахуйн нэгж байгууллагуудаа хамруулан ажилласан. 4, 6, 8 дугаар хороодод аж ахуйн нэгж, байгуулагуудаас гаднах орчноо цэвэрлэж байгаа аж ахуйн нэгж байхгүй зохион байгуулалт хангалтгүй байсан байна.

Цэвэрлэгээнд 905 аж аухйн нэгж байгууллага, 4000 гаруй хүн оролцсон мэдээг хороодоос нэгтгээд байна. Гэр хороод аж ахуйн нэгж байгууллагууд, болон ажилгүй 15 иргэнийг хамруулан цэвэрлэгээг хангалттай зохион байгуулж гарсан хог хаягдлыг тээвэрлүүллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш