Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 25. Ангараг гараг. Тугчин одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, бөө, удганы үйл хийх, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эрсдэлтэй өдөр. Хониныхон бүх анхаарлаа дээд зэрэгт байлга. Гэмтэж бэртэхээс болгоомжил. Харин та барьцааныхаа нөхөн төлбөрийг хайж байгаа бол өөр байгууллагуудад хандаад үзээрэй. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс нь гуйж ч болно. Танд шууд зээлүүлж ч мэднэ.
Үхэр (4/20-5/20)
Өдөр эртхэн шиг найз нөхөд рүүгээ утасдаж, өдөр юм уу орой хамт уухаар урь. Зарим үхрийн ордныхон орой хамт ажиллагсадтайгаа спортын тэмцээн үзэж магад ба идэвхитэй үзэгч байж цагийг зугаатай тайвширч өнгөрөө. Танд өөрт чинь хангалттай олон баталж нотлох хэрэгтэй асуудал байгаа. Хэрэв та машин юм уу хүнд механизм жолоодох, тэсэрч дэлбэрдэг юм уу хурц ирмэгтэй багаж зэмсэг ашиглах болвол маш болгоомжтой, ухаалаг хандах хэрэгтэй. Анхаарлаа сулруулж огтхон ч болохгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Тэвчих өдөр. Биеэ барьж, тайван бай. Таны ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурь амжилтанд хүрэх зам бол хийж буй ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлж, бизнесийн асуудалд эрч хүчээ хандуулах юм. Дэвших боломжууд илт байна. Өөрийн эрүүл сэтгэлгээ, төрөлх гярхай зан, цэцэглэж буй удирдах чадвараа ашигла. Тэгэх юм бол та өрсөлдөгчөө ялж, зам дээрээ байгаа саад бэрхшээлийг давах болно.
Мэлхий (6/22-7/22)
Хэцүү өдөр. Таны тэвчээр зоригийг хэмжих хүнд өдөр ирж байна. Түргэн зан гарган, мөнгөө үрэхээс зайлсхий. Та өөрийгөө зөөлөн зэмлэх хэрэггүй, харин хатуу чанд бай. Таны эргэн тойронд байгаа хүмүүс бодохоосоо өмнө ярьдаг өвчинд нэрвэгдсэн мэт. Та бусдын үгийг ухаалгаар хүлээн авч, цэгнэ. Харин хэрэггүй үгийг нь хогийн саванд хийж танд нөлөөлөхийг бүү зөвшөөр.
Арслан (7/23-8/22)
Сонирхолтой өдөр. Cap нь хувирамтгай дэлхий вантай нэгдэх бөгөөд бүх л төрлийн санаанд оромгүй зүйлс тохионо. Хайр сэтгэлийн шинэ адал явдал айсуй. Зарим арслангийнхан гайхалтай сайхан бэлэг хүлээн авах хэрхэн хариу барихаа мэдэхгүй мухардалд орно. Харин заримдаа жижигхэн хэдий ч сэтгэл шингэсэн бэлэг юу юунаас илүү үнэтэй байдаг. Гадаад улсаас итгэхэд бэрх сайхан мэдээ ирж хөл газар хүрэхгүй баярлана.
Охин (8/23-9/22)
Аз завшаантай өдөр. Сайхан зан, өөдрөг үзэл давамгайлж таны амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Хайр дурлалын асуудал хэсэгтээ л намжихгүй бололтой. Та мэдээлэл сайтай хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцах нь таныг өгөө аваатай байхад сургана. Таны оюуны чадвар дээшилж, аливаа ажлыг сайн хийж дуусгахад тань тусална.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын амьдралд гарах жижиг сажиг асуудлууд сэтгэл хямрааж магад. Гэхдээ энэ нөхцөл байдал түр зуурынх байж болох юм. Энэ хэдэн өдөрт ирж магадгүй жирийн биш хэрэгт бэлэн бай, хүмүүсийг татдаг увдис таньд илүү их хүн анхаарлаа хандуулахад хүргэнэ.
Хилэнц (10/23-11/21)
Тав тухтай өдөр. Бүх зүйлээ амжуулж, оройтож унтахад гэмгүй. Харин хэн нэгэн таныг ажлын байран дээр хоцорч ирлээ хэмээн зэмлэвэл асуудлыг машины түгжрээнд чих. Хэт их завгүй цагийн хуваарь, хурим ёслолын ажлаар өөрийгөө булах хэрэггүй. Эхлэлийг тавьсан л бол замаасаа бүү хазайгаарай. Хайрттайгаа юм уу хамгийн сайн найзтайгаа ярилцаж суух зав гарч магадгүй учир өдрийн уулзалтандаа хэт их удах хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Бүх зүйлийг хяналтандаа байлгаж зохицуулах өдөр. Таны нам жим байдал өдөр тутмын бужигнасан амьдралаас хол байж, амар тайван байхад туслах болно. Ингэснээр та өөртөө амралт өгч, эрч хүчээ хангалттай нөөцөлж авах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эм хэрэглэх гэж яарах хэрэггүй.Хоолны дэглэм барьж, дасгал хийснээр өвчнөө эдгээх боломжтой байж магадгүй тул өвчний шинж тэмдгийг сайтар судал. Дахин сурах хүсэл их байх бөгөөд өөрийн мөнгө санхүүгийн байдалд тохируулан зайн сургалтанд хамрагд.
Матар (12/22-1/19)
Хөгжилтэй өдөр. Нийгмийн үүрэг даалгавар, хувийн асуудалтай зөрчилдөнө. Тэд зугатаж алга болохгүй тул хувийн асуудлаа гэртээ үлдээж мэргэжил нэгтнүүд, ажлынхантайгаа сайхан харилц. Найзын чинь харилцаанд хүндрэл гарч таны дэмжлэг хэрэгтэй болж магадгүй. Та тус хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол шалтгааны дагуу хийх зүйлдээ бүү эргэлз. Удирдлагын байр суурьд хүчээ үзэх нь тохиромжтой бөгөөд өөрийн нууцлаг авъяасаа нээх боломж олдоно. Бүү ич. Эөлдэг болоод өөрийнхөөрөө бай. Найзуудынхаа хэлсэнд бүү санаа зов.
Хумх (1/20-2/18)
Мэдрэмжтэй өдөр. Та хуучны дурсгалт зүйлүүдээ бодон өнгөрснөөс ирэх бодлуудаар дүүрэх болно. Гэр бүл болон найзуудтай хууч хөөрөн суухдаа өнгөрсөн өдрүүд болон загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байсан тухай ярих болно. Хэрвээ та гэр бүлийн ахмад гишүүн эсвэл эцэг эхдээ гомддог бол энэ тухайгаа ярилцаарай. Тэдэнтэй ухаалгаар харилцан асуудлаа хэлэлц.
Загас (2/19-3/20)
Хүнд өдөр. Гэр бүлийнхэний дунд багагүй зөрчил үүснэ. Бүх хүн хүссэнээрээ байгаад байж болохгүй гэдгийг тэдэнд ойлгуулаарай. Харин таны хувьд өнөөдөр өөрийнхөө замаар явж, зорилгоо дагах нь тэднийг аргадахтай адилхан чухал зүйл байх болно. Өөрийн сэтгэлээ хайртай хүмүүстээ дэлгэн, тэд танд ямар их хэрэгтэйг мэдрүүлбэл та жинхэнэ асуудал үүсэхээс сэргийлж чадна.