- Таны үйлчлүүлэх гэж буй хоолны газар ариун цэврийн шаардлага хангасан, тухайн ажлын байр нь цэвэр, бохир усны нэгдсэн болон хэсгийн системд холбогдсон эсэх, гадна орчин, ажлын байр бохир, цэвэрлэгээ муу эсэх,
- Бэлэн хоол, хүнснийг зориулалтын төхөөрөмжид /хоол халуун байлгах, хөргөх төхөөрөмж/ битүүмжлэлтэй хадгалдаг эсэх,
- Хоол хүнсэнд орж буй түүхий эд, материал нь бэлтгэн нийлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан тухай баталгаажилт, дагалдах баримт бичигтэй эсэх, зохих горимын дагуу хадгалдаг эсэх, /ХЭАХ тухай хуульд та үүнийг шалгах, шаардаж үзэх эрхтэй гэж заасан/,
- Үйлчилгээний ажиллагсад ямар нэг өвчнөөр өвчилсөн, гар, хуруу ил шархтай эсэхийг ажиглах,
-Захиалсан архи согтууруулах ундааг хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай, дагалдах баримт бичигтэй эсэхийг нэг бүрчлэн тулгаж үзэх
- Хэрэглэх үедээ хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэх, гадны ямар нэгэн бохирдолтой эсэхийг шалгах хэрэгтэй.
Гэр орны нөхцөлд хоол хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүйн тул анхаарах зүйлс:
- Хувийн ариун цэврийг чанд сахих, Хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно.
-Хоолны хэрэгслэл, сав суулгынугаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байх, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх,
-Хоол хүнс бэлтгэх хэрэглэлүүдийг буцалсан 60 хэмээс дээш халуун усаар угааж ариутгаж байх,
-Хоол хийх үедээ түүхий эдийн чанар муудсан эсэхийг сайтар шалгаж хэрэглэх, ногоо, жимсийг угааж хэрэглэх,
- Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,
- Хүнсний зүйлийн хадгалалтын хугацааг анхаарах, тохирсон хэмд, бэлэн болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах,
- Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий.
- Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биед хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.
- Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх. Бичил биетэн үржих эрсдэлтэй.
-Түргэн гэмтэж муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалах, хэрэглэхийн өмнө сайтар шалгах, /шошгыг сайтар унших, хадгалах, хэрэглэх зааврыг мөрдөх, хадгалалтын хугацаа дууссан, илт муудсан, бохирлогдсон шинж байвал хэрэглэхгүй байх, устгах/,
-Хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй,
- Усны савыг 7 хоног бүр халуун усаар угааж хатааж тагтай байлгах,
- Түүхий усыг буцалгаж хэрэглэж хэвших
- Мах, хоолыг гүйцэд чанаж боловсруулах,
- Боловсруулсан хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх,
- Хоносон хоол хэрэглэхгүй байх, ялангуяа тасалгааны хэмд хонуулсан хоолонд нян үржих тааламжтай нөхцөл бүрддэг тул хордлого үүсгэх эрсдэлтэй.
Хүнс, хөдөө, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын газар