Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н турхай үлгэр, бүжгэн жүжгийн талаархи ойлголттой болох боломжтой юм. Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэхүү балет нь Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Дросселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхашруулж байгаагаар эхлэх бөгөөд дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлсөн бүжгэн жүжиг болжээ. “Цөмөөхэй” нь 1892 онд анх удаа тайзнаа амилж байсан ба өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой уламжлал болтлоо хүрч чадсан сонгодог балет болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.