Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 2. Ангараг гараг. Суулга одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Эерэг өдөр. Орчин тойрныхоо хүмүүст муу зөн, айдсаараа бүү гомдолло. Харин өөртөө болон орчныхоо хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжин тэтгэж байх найдвартай эх үүсвэр олохыг хичээгтүн.
Үхэр (4/20-5/20)
Огторгуйгаас азтай өдөр илгээгдсэн байна. Юу ч тохиолдсон гэсэн бэлэн байж, бүх асуудлыг гартаа авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал тань анхаарлын төвд хэвээр байх болно. Хэдийгээр бүх зүйл сайхан байгаа мэт боловч түрийвчин дэх мөнгөтэй чинь холбоотой асуудалд болгоомжтой байх хэрэгтэй. Дэндүү өгөөмөр сэтгэлээр бусдад тусалж байгаа та тусламж дэмжлэг үзүүлэх болон бусдыг хариуцлагагүй зуршлаа үргэлжлүүлэх боломж олгох хоёрыг ялгаж салгах ёстойгоо мартав.
Хамтатгах (5/21-6/21)
Завгүй өдөр. Ажлаа цагт нь амжуулахад томоохон хүчин зүтгэл шаардагдах болно, гэвч ажиллах урам зориг орж юмаа цагт нь дуусгахад таны сэтгэл санааны байдал сайнаар нөлөөлөх ёстой. Романтик талын зүйлс сэтгэлийн таашаал авчрах нь юу л бол. Хамтран амьдрагчтайгаа эв найртай үлдэхийн тулд маш их хэмжээний тэвчээр шаардагдах болно.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд өдөр. Эрх мэдэлтэй мэлхийнхэн асуудлууд эсвэл үргэлжилж буй хэцүү зүйлстэй холбоотой асуудлууд санчир гариг ухарч дуусах хүртэл явагдана. Яаж төвөгтэй нөхцөл байдалд насанд хүрсэн хүний зүгээс хандаж шийддэгээ харуул. Төлөвлөгөө гаргахдаа няхуур болгоомжтой байж, тэмдэглэл хөтөлбөл илүү үр дүнтэй байх болно.
Арслан (7/23-8/22)
Чухал ач холбогдолтой өдөр. Энх тайван, амар амгаланг хүсэх хүсэл тань хүчтэй байна. Од эрхэс бодит байдлыг чухалчлах тул энэ өдөр бүтээмж бүтээл тань их өсөх болно. Багаараа хамтарч сайн ажилласнаар. ажлаа маш сайн амжилттай дуусгаж, урьдаас үр дүн нь харагдана. Бөөгнөрөн цугларах нь шинэ санаануудыг гаргаж ирэхээс гадна хүн бүрийг оюун ухааны шуургаар цэнэгжүүлэх, үнэлгээ өгөх, бүтээлч байдлыг өгөх болно. Хэдийгээр жижигхэн ч гэсэн та үйл хөдлөл хийж, сайн дураараа буяны ажил хийнэ.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Бизнесийн орлого тань буурч, ашиг орлогогүй болвол асуудал хурцдахаас нь өмнө хурдхан банкин дээр очин, санхүүгийн асуудлаа зохицуул. Банкны зүгээс хөрөнгө оруулалтын аюулгүй арга замын талаар танд зөвлөгөө өгнө. Бизнесийн санал ирэх бөгөөд хууль ёсны гэдэгт нь баттай байхын тулд зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө сайтар судал. Оюун санааны амар амгалан байдал нь танд яг хэрэгтэй зүйл бөгөөд итгэл үнэмшлээ сэргээ.
Жинлүүр (9/23-10/22)
Хямрах өдөр. Та нийгмийн асуудал дээр амжилт гаргана. Хэрэв цалингаа нэмүүлэх цаг аль хэдийнэ болсон бол эрх мэдэл бүхий хүмүүст энэ тухай өргөдөлдөө сануулахад тохиромжтой долоо хоног. Худалдаа хийхээс болгоомжил. Өөрийн гараараа олсон мөнгөө үрж болзошгүй. Настай хамаатан ирж, танаас анхаарал халамж шаардана. Таны ойр дотны хүмүүстэй холбоотой зөрчилдөөн, сэтгэлийн огцом хөдөлгөөн, сорилттой тулгарч болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Зөөлөн, намуун өдөр. Хилэнцүүд та нар атаархал мөн дургүйцэл эгдүүцлийн талаар сайн мэддэггүй бөгөөд үргэлж уучилж, март гэсэн уриаг баримталж байдаг хүмүүс. Алдаа. буруу үйлдэл тань илэрч, хэн нэгний ажил хэргийг бүтэлгүй болгож болох юм. Үүнд сэтгэлээ зовоосны хэрэггүй. Хэрвээ та буруутгагдах хүн биш бол босоод шууд л хэлэхийг хүссэн зүйлээ хэл. Та лав бүгдийг үнэнч сэтгэл, зоригтой байдлаараа гайхашруулах болно. Мөн танд мөнгө үрэх гэсэн хүсэл байна. Гэхдээ хангалттай их мөнгөгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Амжилттай өдөр Өнөөдөр таны хувьд ажлаар дарагдсан бас нэг өдөр болж өнгөрөх нь. Хийх ёстой ажлууд тань болон баяр наадам зохион байгуулах үүрэгтэй тань нийлэн давж гарахад хэцүүхэн байж болно. Гэхдээ та баярын өдрийг тэсэн ядан хүлээн, баяр хөөртэй байх болно. Хэрэв та гэртээ үдэшлэг зохиох гэж буй бол найз нөхөд, хамаатан садангуудаа урихаа мартваа. Өнөөдрийг амжилттай дуусгахын тулд хийх ажлаа хуваарилаарай.
Матар (12/22-1/19)
Туйлдах өдөр. Матрынхан жаахан амсхийхэд гэмгүй. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.
Хумх (1/20-2/18)
Өөрийгөө дахин олж авах, дотоод эрч хүчээ сэргээх өдөр. Ямар ч ажил хэрэгт туйлын анхаарал болгоомжтой хандахын зэрэгцээ шийдэмгий, эхэлснээ зориглон дуусгадаг байх хэрэгтэй. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч, идэвхтэй байдал таны хувийн , олон нийтийн, мэргэжлийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болно. Улмаар энэ нь таны нэр хүндэд туйлын таатай нөлөө үзүүлэх бололтой.
Загас (2/19-3/20)
Хэрсүү өдөр. Загаснуудын төсөөлөн бодох чадвар, зөн билэг гэрэлтэх цаг нь иржээ. Гэсэн хэдий ч та аливаа зүйлийн зөв бурууг олоход хэцүү байх болно. Иймээс эргэн тойрондоо юу болоод байгааг нэг сайн харах хэрэгтэй. Цагийг ганцаараа өнгөрөөх нь энгийн зүйл мэт л санагдана. Хэрвээ танд хангалттай их баярын урилга байгаа бол ганцаараа байх боломжтойг нь сонго. Гэсэн хэдий ч зарим нэг нь баярын хямдарлаар хэсэж, ашигтай наймаа хийх болно. Та худалдан авч буй барааныхаа чанарыг сайн шалга.