Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин 4 сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн цахим хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн. Энэ үйлдлийг Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ асуудлыг шалгуулахаар өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байна.