Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хорооны хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга;
- “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоол;
- Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай асуудал;
- Ажлын хэсгийн ахлагч томилох, ажлын хэсэг байгуулах тухай асуудал / Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай/.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;
- Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороодын ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх.
- “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд тус тус болно.