Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 3. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, 2 хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, түргэн итгэлтэйгээр ажиллагтун. Ямар ч ажил хийсэн бүтэмжтэй байх учир хониныхоны сэтгэл урд байснаасаа уужуу тайван байх болно.
Үхэр (4/20-5/20)
Орчин үеийн зарим мөрийтэй тоглоом бага зэрэг мөнгөний хожил авчирч болзошгүй. Гэхдээ бүх мөрийн чинь биелэгдэхгүйц, бодит хязгаарт багтсан байх ёстой. Сайн найзаа хоолонд урьж цагийг сайхан өнгөрөө. Өөртөө хэт их үүрэг оногдуулах эсвэл амжуулж амжихаасаа ихийг амлах магадлал өндөр бүтээмж гаргах боломж олгоно. Яг одоо тэд нар таны үзэл, санаа бодлыг илүүтэй сонсох ба хүндэтгэж үзэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Одоо болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг жим гаргаж өгч ч болох юм. Хувь заяаны гайхалтай өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, тушаал дэвших эсвэл шинэ ажил танд илүү хариуцлага үүрүүлэх болно. Гэхдээ та болж байгаа бүхнийг хүлээж авахад бэлэн эсэхээ ухамсарлах ёстой.
Мэлхий (6/22-7/22)
Оддын зүгээс таны бие махбодь болоод сэтгэл санаанд нөлөө үзүүлнэ. Та хэр их урам зоригтой байна төдий хэмжээгээр таны ажил бүтэх болно. Массаж хийлгэх, саунд суух, усанд сэлэх зэргээр бие махбодио эрүүлжүүл. Ахмад настны хэлсэн үгийг сонсож, тэднийг хүндэл. Хэдийгээр таны эрч хүч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Бусадтай харьцахдаа бодолтой бай
Арслан (7/23-8/22)
Хувьсамтгай өдөр. Ойрын хугацаанд аялалд гарч магадгүй бөгөөд зорьсон газартаа суудлын тийрэлтэт онгоцоор юмуу машин жолоодон хялбархан явж магадгүй. Оюун санаагаа хангалуун байлгах дуртай дуу хөгжим эсвэл боловсролын материал бэлдсэнээр замын хөдөлгөөний түгжрэлийг хялбархан даван гарна. Ажлын газар, коллеж дээр тохиох сонирхолтой яриа лекцийг алдалгүй сонсохыг хичээгээрэй. Тэд нар зарим нэгэн гайхалтай зөвлөгөө өгч чадах бөгөөд өрсөлдөгчдөө давж гарах ямар нэгэн зүйлийг сонсоно.
Охин (8/23-9/22)
Тайван өдөр. Өөртөө хангалттай цаг гарган, аливааг өөрөөр харахыг хичээ. Иог эмчилгээний хичээлд суух нь мөн ашигтай. Оюун санаагаа шинээр сэргээхэд энэ өдрийг ашигла. Орой нь лааны гэрэлд лаванда цэцэг, батрашийг хандлан усанд орж цагийг зугаатай өнгөрүүлж болохгүй яагаад гэж? Карьераа өсгөх нь хэцүү байх ч, та чадна. Сургалтанд хамрагдаж, ур чадвараа сайжруулах нь хүсч буй салбартаа амжилт гаргахад нэмэр болно.
Жинлүүр (9/23-10/22)
Олон талтай өдөр. Холимог байдал давамгайлна. Хувийн мөнгө төгрөг ба эд хөрөнгийн олонхи асуудалд азтай байх болно. Хууль ёс эсвэл хадмуудтай чинь холбоотой ажил хэргүүд хуурмаг хандлагаар дүүрэн байгаа тул нэг их сайн байхгүй. Хууль ёсны арга хэмжээ хэрэгжүүлэхээс зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Чухал өдөр. Өнөөдөр гайхалтай чиг хандлага илрэх ба cap хилэнцүүд та нарын ордыг ивээх болно. Хайрын Венус таны орд болох хилэнцийн орд руу орно. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоногт од эрхсийн нөлөөгөөр та цовоо сэргэлэн, цог жавхаатай байна гэдэгтээ багтай итгэх хэрэгтэй. Харин бизнесийн хүмүүсийн хувьд та нар эдгээр сансрын энергийг маш үр дүнтэйгээр ашиглах болно. Хол байдаг худалдан авагч, үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хэлэлцээрээ бэхжүүлж чадахаас гадна экспорт, импортын гэсэн шинэ зах зээл рүү довтолгоон хий. Мөн гадаад руу өргөжих тухай ч анхааралдаа ав.
Нум (11/22-12/21)
Төлөвлөгөөтэй байх өдөр. Таны эсрэг ямар нэг сайтар төлөвлөсөн ажиллагаа явагдаж магадгүй. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшрууах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй. Гэрээсээ гарч ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тань сэргээх болно. Та дотны найзуудтайгаа өнгөрснийг дурсан үдшийг өнгөрөөхийг хүсч байж магадгүй.
Матар (12/22-1/19)
Хуурмаг өдөр. Хэрвээ та бусад хүмүүст уур цухлаа гаргавал таны ажлын өдөр гарз хохиролтой байна. Хүч чадал, хяналтаа хамрагчдынхаа дунд оруул. Гэвч танд тусламж хэрэгтэй бол багийн нэг гишүүн нууцаа илтгэн танд дэмжлэг үзүүлж магадгүй. Танд хаалт байгаа ч бусад хүмүүсийн хорлон сүйтгэх үйл ажиллагаанд хутгалдахгүй байсан нь дээр.
Хумх (1/20-2/18)
Завгүй өдөр. Өнөөдөр та гэр орноо янзалж, цэвэрлэгээ хийх зэргээр хамаг цаг заваа барах төлөвтэй байна. Энэ нь ч дээр байж магадгүй. Учир нь энэ өдөр гадагш гарах нь ханиад томуу хүрэх шалтгаан болж магадгүй. Өөрийн баримталдаг зарчимаасаа ухрах, бусдын эрхшээлд орох, хэн нэгнээс л хамааралтай байх нь хайртай хүнтэйгээ муудалцахад хүргэх шалтгаан болж болзошгүй.
Загас (2/19-3/20)