logo
“Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

“Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2014/12/24

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Засаг даргын өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар танилцууллаа. Энэ өдрүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Цагдаагийн хэлтсээс “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, цаг хэтрүүлэн ажиллаж байгаа үйлчилгээний газруудад хяналт тавин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар танилцуулав.

Онцгой байдлын хэлтсээс Иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2014 оны 12 сарын 10-аас 2015 оны 1 сарын 1 хүртэл зохион байгуулж байна. Согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд өнгөрсөн 14 хоногт 176 байсан бол энэ 14 хоногт 145 болж буурсан байна.

Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хяналтаа сайжруулж, бэлэн байдалд ажиллахыг, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг Дүүргийн удирдах ажилтнуудад Засаг дарга үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш