logo
Өнөөдрийн зурхай /2014.12.25/

Өнөөдрийн зурхай /2014.12.25/

2014/12/25

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 4. Бархасвадь гараг. Булаагч одтой, 1 цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Энэ өдөр танд юм худалдаж авахад болон аливаа өөр зүйлтэй болоход зөв сонголт хийхэд нь тус болно. Өнөөдөр төлөвлөсөн зүйлүүдээ худалдаж авахад амжилттай байх болно. Харин шүүхийн зарга маргаанаа хойшлуулсан нь дээр. Учир нь та ялагдах магадал өндөр байна.



 

 

  Үхэр (4/20-5/20)

Бэрхшээлтэй өдөр. Таныг тойрсон чухал хүмүүстэй холбоотой өөрчлөлтүүд болно. Тэмцэл зөрчилдөөнд оролцохгүй байх нь таны сэтгэл санаа ба бие махбодын эрүүл мэндэд чинь ашигтай. Гэр бүлийн чинь нэг гишүүн үүрнээсээ нисэх цаг болжээ гэж шийдэж болох юм. Хэдийгээр энэ нь гунигтай боловч амьдралын жам гаригийг сорьж байгаа учраас романтик харьцаа чинь анхаарал татах болно. Хэрэв та наанатай цаанатай байхгүй бол тэмцэлд амархан ялагдах болно. Хамтарсан бизнес мөнгөний асуудалд орно.

 

Хамтатгах (5/21-6/21)

Сонирхолтой өдөр. Дараагийн хэдэн өдрийн турш тааламжтай сайн нөхцөл байдал давамгайлна. Гэхдээ аминч зан, дүрсхийсэн уур цухалаа барьж байх нь зүйтэй. Үйл ажиллагаагаа амжилттай болгох гэж нэг их хүчтэйгээр дайраад байх хэрэг алга, зөвхөн эцэс төгсгөлгүй хүлээлт, саатлыг л тэвчих хэрэгтэй.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Хэрвээ үл хөдлөх хөрөнгө болон зээлтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаа бол санхүүгийн байдлаа сайтар шалга. Cap үхрийн орд руу шилжсэнээр танд ямар нэг ер бусын зүйл хийх хүсэл төрнө. Ажилд орох өргөдөлдөө өөрийн мэдлэг чадвар болон худалдаа наймаатай холбоотой ажлын туршлагын талаар илүү их нэмж бичвэл ажилд орох магадлал өсөх болно.



 

   Арслан (7/23-8/22)   
Хувийн бизнестэй холбоотой сайн мэдээ ирэх бөгөөд хийж буй бүх зүйлээ орхиход хүргэнэ. Энэхүү хувийн төсөлд бүрэн анхаарч ажилла. Заримынх нь хичээл амарч, баярын өдрүүдээр гэртээ харихаар бэлдэхийн зэрэгцээ баяраа тэмдэглэх төлөвлөгөө зохион суугаа. Харин зарим нь баярыг үл анзааран ажиллаж суугаа. Харин оройг гэр бүлээрээ баяраа тэмдэглэн тайван өнгөрөө.



 

Охин (8/23-9/22)   

Эерэг өдөр. Өөрчлөлт удаан байх боловч та асуудлуудыг нэг нэгээр нь даван гарч, амжилтандаа хүрнэ. Тэвчээртэй байж одоо үедээ амьдар. Ирээдүйд цаг нь болоход өөрөө ажлаа хийнэ. Та шийдвэр гаргахдаа ухаантай байж, дандаа зөв сонголтыг хийх болно. Хамтран ажиллагч тань гэнэтийн шалтгаанаар ажлаасаа гарч, танд дэвших боломжийг үлдээж магадгүй. Тогтворгүй байдапд ухаалгаар хандаж чадвал таны өмнө ирж буй сайн зүйлсүүдэд тааламжтай байх болно.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Хэдийгээр өөртөө итгэх итгэл өндөр байгаа ч өөрийгөө хуурах ба бүтэшгүй найдвар тавих хандлага гарч магад. Өнөөдөр хуульч хөлслөхөд таатай өдөр биш, их сургуулийн багш нараас сонгох юм уу хэвлэлийн газарт гар бичмэлээ явуул. Харин хожих магадлал өндөр байгаа тул сугалаа худалдаж авах, тэмцээнд оролцоход сайн өдөр.





Хилэнц (10/23-11/21)   

Шударга өдөр. Энэ өдөр сансарт овоо завгүй өдөр байна. Нарийн ширийн анхаарал төвлөрлийг шаарддаг зорилго, ажил хэргээс илүү та аз мэдсэн бүтээлч байдалд голлон төвлөрнө. Уран сэтгэмж тань өсч, бодит байдал тань хязгаарлагдах болно. Тиймээс чухал уулзалт, ярилцлагаа хойшлуулах нь ухаалаг хэрэг юм. Бизнестэй холбоотой шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох зэргээсээ өмнө үргэлж хоёр удаа бодож бай. Хурдан яарч шийдвэр гаргах гэсний хэрэггүй.

 


 Нум (11/22-12/21)   

Зул сарын баярын мэнд хүргэе! Өнөөдөр таны хувьд гэр бүл болон найз нөхөд тань хамгийн чухал байх болно. Зарим хүмүүс өөрийн хайртай хүмүүстэй хамт баяраа тэмдэглэхийн тулд амьдардаг газраасаа хол баярлаж байгаа байх. Үе үеийн баярын дурсамжуудаа хамтдаа эргэн санаарай. Хэрэв та хайртай хүмүүс дээрээ очиж чадаагүй бол тэдэн рүүгээ утасдан баярын мэнд хүргээрэй. Өөрийн хамаатнуудаасаа ахмад хүмүүст анхаарлаа хандуул. Та тэдний дээр үед баяраа хэрхэн тэмдэглэдэг байсныг олж мэдсэнээр их зүйл сурч авах болно.


 

Матар (12/22-1/19)   

Гүн ухаантан, хэл судлаачид шинэ санаагаар онгод орж , ой санамж нь хин сэргэж , тархи идэвхтэй ажиллана. Зочин гийчид таны зовлон гэдэгтээ итгэлтэй байна. Харин зарим матрынханы хувьд өвдөх хэдий ч хурдан хугацаанд эдгэрч баяр баясгалан мэдэрнэ. Хэрвээ таны хайрт чинь эмнэлэгт байгаа бол боломжтой бүхнээ хий. Өвчтэй хүнд юу юунаас илүү сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг гэдгийг хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
 

 


  Хумх (1/20-2/18)   

Хоёрдмол өдөр. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Тэд л хамаг бэрхшээлийн эх үүсвэр гэдгийг санаарай. Гэхдээ бүхий л таагүй байдлын гол шалтгаан нь таны өөрийн болчимгүй үйлдэл, адгуу зан гэдгийг ойлгох хэрэгтэй. Биеийн идэвхтэй хөдөл хийх, жирэмслэх, эмчилгээ сувилгаа хийлгэхэд тааламжтай байна.

 



  Загас (2/19-3/20)

Зул сарын мэнд! Энэ өдөр хэд хэдэн гэнэтийн нөхцөл байдал үүсэх болно. Та магадгүй хэдэн цагийг сайн дурын ажилд зориулж болох юм. Орон гэргүй хүмүүсийг хооллох, эсвэл хувцас, тоглоом болон хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг хүмүүнлэгийн байгууллагад хандивла. Шашны дэг ёсыг баримтлан залбирал үйлдэх цагийг төлөвлө. Зочид болон шинэ танилууддаа хоол хийж өгөхөөр томилогдсон хүмүүс илүү хянамгай, анхаарал болгоомжтой бай. Халуун болон иртэй зүйлсээс сэрэмжил. Алхаж явахдаа мөн жолоо барьж байхдаа ч удаан тайван яв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш