Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборын хүүхдүүдийн Сүлд модны баяр энэ сарын 30-ны өдрийн13:30 цагт Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай цогцолборт болно. Энэхүү цогцолборын хүүхдийн төв нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлдэг 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.
Одоогийн байдлаар 4-18 насны нийт 120 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Харин Залуучуудын төв нь Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж “Чадамжийн гэрчилгээ” олгож, хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм. Тус сургалтын төв нь гэр бүлийг асаргаа сувилгааны ажилтан, зочид буудал аж ахуйн ажилтан барилгын өргөн мэргэжилтэн, мужаан, гутал засвар гэсэн чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг юм. Тус шинэ жилийн баярт хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн, Олон улсын байгууллагууд болон тус төвд хүмүүжиж буй хүүхдүүд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.