Шинэ жилийн баяр нь он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр юм. Манай улсад аргын болон билгийн тооллын шинэ жилүүдийн аль алийг нь хүндэтгэн улс даяараа тэмдэглэдэг боловч аргын тооллын шинэ жилийг ”Шинэ жилийн баяр” хэмээн нэрийддэг.
Шинэ жилийн баяраар нийслэл хот маань бүхэлдээ ганган ногоон гацуур модоо чимэглэн баярлацгааж хуучин оныхоо баяр хөөрийг хэлэлцэж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн хүүхэд багачуудаа баярлуулан шинэ оноо угтдаг билээ.
Аав ээжийнхээ хайр халамжийг хүртэж чадаагүй ч ээж аавийг нь орлох ачит багш нар сайхан сэтгэлтэй олон түмнийхээ дэмжлэгээр үеийн олон хүүхдүүдийн нэгэн адил сурч хүмүүжин байгаа “Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүд маань Улаанбаатар буян ХХК-ний ах эгч нартайгаа хамт шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж бэлгэнд бялуурч, баяр хөөрт автан байна.
Хүмүүний амьдралын хамгийн хэцүү хүнд үед хамт байх эрхэм үүргийг хүлээсэн энэхүү буяны байгууллагын хамт олон Вербист төвийн хүүхдүүдтэй Шинэ жил, Цагаан сар, Хүүхдийн баярийг хамтран тэмдэглэж хүүхдүүдэд өгөх гарын бэлэгнээс гадна тэдний амьдрах нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай тохилог эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавьдаг байна.
- “Вербист” Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал О. Одгэрэл
- Бидний үйл ажиллагаанд болон хүүхдүүдэд маань тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг Улаанбаатар Буян ХХК-нуудын хамт олонд ирж буй шинэ оны баярын мэнд хүргэн баярлаж явдагаа илэрхийлж байна. Энэ буяны үйлчилгээний байгууллага нь манай төвтэй хамтран ажиллахдаа хүүхдүүдийн амьдрах орчинд маш их анхаарал хандуулдаг байнгын тогтмол харилцааг эрхэмлэдэгээрээ онцлогтой.
“Улаанбаатар буян” ХХК-ны нэрэмжит “ Шилдэг хүүхэд” шалгаруулах уралдаан нь манай хүүхдүүдийн сурлага хүмүүжилд ихээхэн ач холбогдол үзүүлдэг. Энэ уралдаан явуулж эхэлсэнээс хойш хүүхдүүдийн маань сурлагийн амжилт тэр тусмаа дүү нараа асран хүмүүжүүлэх тэднийхээ хичээл сурлага, ариун цэвэрт тавих анхаарал эрс сайжирсан. Манай төвд одоогоор 2-8 насны 10, 9-16 насны 26, 17 –с дээш насны 11 хүүхэд нийт 47 хүүхэд хүмүүжиж байна. Ахлах ангийн хүүхдүүд нь дүү нараа хайрлан халамжилж хоорондоо маш эвтэй яг л төрсөн ах дүү шиг өсч хүмүүждэг. Энэ удаагын уралдаанд “Шилдэг манлайлагч хүүхэд” Ш. Нэргүй, “Шилдэг оюунлаг хүүхэд” Ц. Энхчимэг, “Шилдэг бүтээлч хүүхэд” Г. Сонинцэцэг, “Шилдэг авъяаслаг хүүхэд” Э. Батхүслэн нар тус тус шалгарч найв нартайгаа баяраа тэмдэглэж байна даа. Хүүхдүүд маань тэр болгон бэлэн мөнгөөр өөрсдийн дуртай зүйлээ худалдан авах боломжгүй байдаг учраас мөнгөн шагнал авахдаа маш их баярладаг. Тэгээд л шагналаа аваад өөрсдийнхөө хүссэн зүйлийг авдаг юм.
“Шилдэг манлайлагч хүүхэд” шагнал авсан сурагч Б.Нэргүй
Шилдэг хүүхэд уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Энэ тэргүүн байрын эздээр шалгарна гэдэгтээ бид итгэлтэй байсан. Учир нь энэ уралдаанд би ганцаараа түрүүлсэн биш хариуцсан дүү нар маань их сайн байсан учраас түрүүлсэн гэж бодож байна. Дүү нар маань уралдаандаа түрүүлэхийн тулд бүгдээрээ миний үгэнд сайн орж гэрээ сайн цэвэрлэж өөр өөрсдийнхөө хичээлийг сайн хийдэг байснаар манай гэрийнхэн 1-р байранд орсон. Одоо Хүүхдийн баяраар шалгаруулах уралдаандаа бид дахин тэргүүн байранд түрүүлэхээр хичээцгээнэ. Тэгэхээр дүү нартаа бас баяр хүргэж хайртай шүү гэж хэлмээр байна. Манай төвийн хүүхдүүд дундаасаа хүүхдийн зөвлөл гэж байгуулсан юм. Тэгээд хүүхдийн зөвлөлөөрөө ярилцаж байгаад өөрсдийн уралдааныг дүгнэх үзүүлэлтүүдийг гаргаад өдөр бүр багш нар маань бидний уралдааныг дүгнэж байсан. Хүүхдүүд бидэнд байнга гоё гоё бэлэг өгч бас сурлага хүмүүжилд анхаарал тавьж, сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулж биднийг урамшуулж байдаг Улаанбаатар Буян компаний ах эгч нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.
“Улаанбаатар Буян” ХХК ний Үйлчилгээ Хариуцсан захирал Д. Мөнхнасан
Бид өнөөдөр Вербист төвийнхөө хүүхдүүд дээр ирээд баяртай байцгаана даа. Манай 2 байгууллага 2009 оноос эхлээд л хамтран ажиллаж байгаа. Анх Налайхын уурхайн нүүрсний хогыг түүж гэр орныхон, хүнд өвчтэй ээжийгээ асарч байсан жаахан охины ээж нь бурхан болж НТВ телевизийн зүгээс манайд хандан оршуулгын үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэхийг хүссэн юм. Энэ хүсэлтийг нь хүлээн авч буяны ажлыг нь бүрэн хариуцан хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш өнчин хоцорсон 2 хүүхэд маань энэ хүүхэд асран хүмүүжүүлэх төвд ирсэнээр бид байнгын холбоотой болж жил ирэх тутам бидний харилцаа өргөжсөөр байна.
Одоо хүүхэд маань маш том болсон байна. 2011 оноос эхлэн хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилдээ анхаарах, идвэхийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн турш тогтмол үргэлжлэх “ Шилдэг хүүхэд” уралдааныг зохион байгуулж жилдээ Хүүхдийн баяр, Шинэ жилээр 2 удаа дүгнэж шилдэг хүүхдүүдээ өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж хүүхэд болгоны хүсэн хүлээдэг эдгээр баяруудаар нийт хүүхдүүдээ бас баярлуулдаг уламжлалтай болсон. Бид энэ арга хэмжээнүүдээрээ хүүхдүүдэд өгөх гарын бэлэгнээс гадна тэдний амьдрах нөхцөлийг сайжруулах, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай тохилог эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго тавьдаг. Улаанбаатарбуян ХХК нь олон улсын стандартуудыг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Энэ утгаараа хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй байдалыг хангах үүднээс гал тогооны болон чийрэгжүүлэлт, ариун цэврийн өрөөнүүдийг зориулалтын угаагч, ариутгагч тоног төхөөрөмжөөр тоноглохыг эрмэлздэг юм.
- Олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага болсон талаар тодруулбал?
-Тиймээ манай хамт олон Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартуудыг үйл ажиллагаа үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Английн олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллага UKAS -с олгосон сертификатыг 2012 оноос хойш 3 жил дараалан гардан авч одоо 4 дэхь жилдээ амжилттай нэвтрүүлж байна..
“Улаанбаатар буян” ХХКомпанийн хамт олон буяны үйлчилгээний салбарын хөгжилийг дэлхий нийтийн жишиг, чиг хандлагад нийцүүлэхээр зорин Монгол улсад анх удаа 2004 онд чандарлаж оршуулах уламжлалт зан үйлийг шашны ном ёсны дагуу буяны үйлчилгээг үзүүлж ирсэн бол:
Өнөөдөр буяны үйлчилгээний салбарт олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандарт /ISO 9001/ -г үйл ажиллагаа, үйлчилгээндээ хэрэгжүүлэгч анхны компани, Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагааны стандарт / OHSAS18001/ -г хэрэгжүүлэгч Монгол улс дахь анхны компани болсон нь Улаанбаатар хотын маань хамгийн эмзэг нарийн салбарын хөгжил дэлхийн жишигт ойртож байгаагын илрэл гэж үзэж байна..
-Чандарлаж оршуулах хэлбэрт хандах олон нийтийн хандлага ямар байдаг вэ?
-Оршуулгын энэ зан үйл нь Монголчуудын хувьд огт шинэ юм биш л дээ. Эрт дээр үеэс л уламжлагдсан зан үйл Хутагт хувилгаад эгэл төрөлхтөний хувьд чандарыг суваргалан шүншиглэн шүтээн хэлбэрт шилжүүлэх нь ар гэр төрөл төрөгсөд ойрдотныхонд нь сайн сайхан нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ нас барагсадын хойноос суврага босгох нь тухайн хүний хойноос хийж буй их буяны нэг зуурдын харанхуй ертөнцөд сүнс нь огтхон ч торолгүй дээд төрлийг олдог гэх зэргээр бурханы ном өгүүлсэн байдаг юм билээ.
Ер нь оршуулгын энэ хэлбэр бурхан болсон хүнд , түүний төрөл төрөгсдөд энэ мэтчилэн сайнаар нөлөөлөөд зогсохгүй нийслэлийн хүн амын эрүүл амьдрах орчин, байгаль экологи, газар эдэлбэр гээд нийгмийн олон талын ач холбогдолтой.
2004 онд анх нийт нас баралтын 20 хүрэхгүй хувь нь чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол жил ирэх тусам энэ хувь хэмжээ өсч одоо 2014 оны байдлаар 40 гаруй хувь нь бурхан бологсодоо чандарлаж оршуулж байна. Тэгэхээр оршуулгын энэ хэлбэрийн давуу талыг иргэд хэдий нь ойлгодог мэддэг болсон гэж бодож байна.
-Та нийт нас баралтын 40 гаруй хувь гэж хэллээ. Энэ тоог тодруулбал?
-Нийслэлийн хүн амын төвлөрөлтэй холбоотой нас баралтын тоо жил бүр өсч жилдээ 7000 орчим иргэн нас барж байна. Одоо нийт нас баралтын 40 гаруй хувь буюу 3000 гаруй нь “Улаанбаатар Буян” ХХК-ний үйлчилгээг авч чандарлах зан үйлээр оршуулсан мэдээ байгаа. Эдгээр компаниуд байгуулагдсан цагаасаа эхлэн одоог 21000 гаруй бурхан болоочдыг чандарлаж оршуулан Буяны төв цогцолборуудын сувраганд залж мөнхжүүлсэн. Чандарлаж оршуулахын ач холбогдолыг нийгэмд үзүүлэх олон нөлөөлөлийн ганцхан газар эдэлбэртэй холбож үзье л дээ. Хэрвээ эдгээр бурхан болоочдыг газарт оршуулсан гэж үзвэл одоогын оршуулгын газруудын жишгээр нэг оршуулганд 15-20 метр квадрат газрыг зарцуулсан бол доод тал нь 300 -400 гаруй га талбайг оршуулганд зарцуулах байсаныг урьдчилан сэргийлжээ. Ингээд үзэхээр Монгол улсад тэр тусмаа Улаанбаатар хотод оршуулгын энэ нийгмийн хэрэгцээ болж байгааг харуулж байгаа юм.