Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 5. Сугар гараг. Чөдөр одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр танд юм худалдаж авахад болон аливаа өөр зүйлтэй болоход зөв сонголт хийхэд нь тус болно. Өнөөдөр төлөвлөсөн зүйлүүдээ худалдаж авахад амжилттай байх болно. Харин шүүхийн зарга маргаанаа хойшлуулсан нь дээр. Учир нь та ялагдах магадал өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Бухимдангуй өдөр. Эрч хүчтэй Ангараг гариг өнөөдөр сансрын уудамд ноёлж байна. Тиймээс өнөөдөр ажил ихтэй тун завгүй өнжих болно. Ялангуяа гэр орныг чинь тойрсон ажил их байх болно. Олонхи үхрийнхэн гэнэт гарч ирсэн бөөн ажлыг амжуулах гэж санд мэнд гүйх болно. Гэхдээ бүх юмыг ганц өдөрт дуусгах гэж хичээгээд хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Ихрүүдийн хувьд орчлон хорвоо дээрхи бас нэгэн сайхан өдөр. Санхүүгийн хувьд байдал маш их найдвар төрүүлсэн байдалтай харагдаж байна. Цалин нэмэгдэх дөхөж байх магадлалтай. Бүтээлч санаа ундарч байгаа тул та нарын олонхи нь жүжиглэх авьяас, чадвараараа орлого олох болно. Сонирхол шохоорхол ба сэтгэл хөдлөл хүчтэй байна.
Мэлхий (6/22-7/22)
Танд тун удахгүй тушаал дэвших боломж гарна. Хэрвээ та анхаарал болгоомжтой байж чадвал эдгээр асуудлуудыг маш амархан шийдвэрлэж чадна. Хайртай хүн тань санхүүгийн хямралд орж, үл хөдлөх хөрөнгө тэтгэвэр тэтгэмжээс болоод сэтгэл дундуур байгаа бол чадах хэрээрээ тусал. Өв залгамжлал болон даатгал, татварын харилцаанд саад учрах бөгөөд нэлээд их бичиг цаастай зууралдах хэрэгтэй болно.
Арслан (7/23-8/22)
Холимог өдөр. Эрч хүч, хайр дурлалаас тань үүссэн хэд хэдэн зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Хайртай хүнтэй бүх арслангуудад сайхан мэдээ дуулгая. Та нарын харилцаа илүү удаан үргэлжилж эсвэл шинээр эхлэх ба хамт байх гэсэн дур хүсэл тань өсөх болно. Харин муу мэдээний хувьд гэвэл таны удирдах, аливаа зүйлийг зохицуулах, хийсэн юм тань бодлоос салдаггүй зан атаархах, сэжиглэх байдал тань хүртэл өснө. Таныг гонсойлгож мэдэх хамтарсан санхүүгийн асуудалд тань саад гарахыг бүү зөвшөөр.
Охин (8/23-9/22)
Хүүхэдтэй ажилладаг охиныхон болох багш, эцэг эх, дасгалжуулагч нар урлаг, спорт, хичээл сургуулийн тал дээр тусалж, тэдний хувьд чухал үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байх болно. Аз ойрхон байна. Иймээс тэмцээнд оролцох, сугалаа худалдан авах, морины уралдаанд мөрий тавих зэрэгт азаа үзэхэд алдах зүйлгүй. Та мөнгө эсвэл үнэтэй шагнал хожих болно. Аливаа тэмцээн уралдаан өнөөдөр ихээхэн өрсөлдөөнтэй байх болно. Иймээс хэрвээ та оргилд нь хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа бол илүү сайн хичээ.
Жинлүүр (9/23-10/22)
Урьдчилсан таахын аргагүй өдөр. Сар гэрэлтэж, хайр энхрийллээ жинлүүрийнхэний эрхэст тусгалаа. Энэ үед зарим нэгэнд нь азтай тохиол тохиолдох бол зарим нь харин санамсаргүй байдлаар дээд албан тушаалтныгаа тавгүйтүүлж магадгүй байна. Нэгэнт ийм хэрэг болсон бол асуудлаа түргэн залруулж, тэдэнд учирлаж ойлгуул. Харин уучлалт гуйх гэж байгаа бол өөрийн гэмээ ухаарсан байх нь хамгийн чухал.
Хилэнц (10/23-11/21)
Бизнесийн хамтрагч танд өөрийн санаа бодлыг хэлэх авч шуудхан амлалт өгсний хэрэггүй. Хайрттайгаа оройн зоогонд ороод эртхэн харьж амрахыг зөвлөе.Тэрээр танд үдэшлэгт хамт явахыг санал болгоно. Харин та чимээгүй орчныг хүсч байгаа бол орон нутгийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй. Өөрийн хүсэл зорилго, мөрөөдлийнхөө араас яв. Танд алдах юм байхгүй харин ч их ашгийг хуримтлуулж чадна. Найз нартайгаа бага зэргийн мөргөлдөөн үүсгэж болзошгүй. Энэ нь та хүсэж байгаа зүйлээ харах хэрэггүй гэсэн үг биш. Харин харахаас илүү авах гэсэн хүсэл тань илүү гай тарина гэсэн үг юм.
Нум (11/22-12/21)
Адал явдалтай өдөр. Сүүлийн үед хэцүүхэн байдалд ороод байсан харилцаа холбоо тань сэргэх болно. Өчигдрийн сайхан, баяр хөөртэй мэдрэмж тань таны сэтгэл санаа өөдрөг байхад нөлөөлж, өнөөдөр асуудалгүй өнгөрөх болно. Зарим хүмүүс саяхан баяраар танилцсан хүнтэйгээ ижил төстэй зүйл ихтэй болохыгоо ухааран, шинэ харилцаа холбоо үүсгэхээр зэхэж байгаа байх. Өөрийнхөө төлөвлөгөөг бусдын үйлдлээс болж нуран унахаас хамгаалаарай. Завгүй, идэвхитэй байж, бүх төрлийн хүмүүстэй харьцах чадвараа сайжруулахыг хичээгээрэй.
Матар (12/22-1/19)
Хурцадмал өдөр. Таны таамаглаж байсан зүйлүүд гүйцэлдэхгүй. Учир нь бусад хүмүүстэй хамт ажиллахдаа хэтэрхий мэдрэмжтэй байна. Хов живийг бүү хайхар. Энэ нь та бүх зүйлд яаж явж байгаагаа мэдэхгүй зарим нэгэн зүйлийг золиосол гэсэн үг. Таны санхүү болон харилцагчид руу нэмэлт орлого орж ирнэ.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол өдөр. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Тэд л хамаг бэрхшээлийн эх үүсвэр гэдгийг санаарай. Гэхдээ бүхий л таагүй байдлын гол шалтгаан нь таны өөрийн болчимгүй үйлдэл, адгуу зан гэдгийг ойлгох хэрэгтэй. Биеийн идэвхтэй хөдөл хийх, жирэмслэх, эмчилгээ сувилгаа хийлгэхэд тааламжтай байна.
Загас (2/19-3/20)