logo
Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллана

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллана

2011/09/24
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажлын явцтай танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтойгоо уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлж таниулахаар өчигдөр Ховд аймгийг зорилоо.
Улсын Их Хурлын дарга энэ сарын 23-27-ны өдрүүдэд орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа тус аймгийн Чандмань, Зэрэг сумдын ажил байдалтай танилцаж, сумдын удирдлагууд, иргэдтэй уулзахаас гадна Манхан суманд болох морин хуурын “Ихэлийн эгшиглэн” уралдааны хаалтын ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ. Мөн Ховд хотын цахилгаан, дулааны хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш