Европын эдийн засгийн хямралыг дэлхий дахин анхааралтай харж байна. Хямрал даамжирвал дэлхийн эдийн засгийг тэр чигт нь ганхуулж магадгүй болоод байна. Учир нь бусад улсуудын эдийн засаг хэврэг байгаа. Евро бүс дотроо Грек улсын эдийн засаг хүнд байгаа. Гэхдээ Итали улсын эдийн засаг евро бүсийн эдийн засагт илүү зэргээр нөлөөлөх магадлал байгаа. Грек улс Евро бүсийн ҮНБ-ний 2 хувийг эзэлдэг. Итали улс эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд долдугаарт ордог. Нийт өрийн хэмжээ бараг 2 триллион буюу Испани, Португаль,Ирланд, Грек улсын өрийг нэгтгэснээс илүү байгаа юм. Итали улсыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд Герман ганцаараа зээл олгож чадахгүй. Евро бонд гаргаад ч, Брюсселээс татвар аваад ч Итали улсад тусалж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байгаа. Европын холбооны орнуудад Итали, Испаниийг эдийн засгийн хямралаас гаргахад тусалж зээл олгох мөнгө байхгүй. Ганц найдвар нь “Базука” гэж үзэж байгаа. Базука гэдэг нь аль нэг улс их хэмжээний зээл олгох юм. Хятад улс 3 триллион орчим долларын гадаад валютын нөөцтэй. Дэлхий дээр 10 орчим триллион долларын нөөц хөрөнгө эргэлдэж байдгин 3 триллион нь дангаараа Хятадынх. Хятад, Япон, Бразил, Саудын Араб зэрэг улсууд валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Эдгээр улсууд нийлээд 750 тэрбум доллар гаргах чадвартай. Олон улсын валютын сан 750 тэр бум долларыг өсгөөд Европын орнуудад зээл болгож туслах хэрэгтэй байгаа юм. Хятад улс Олон улсын валютын сангийн хөрөнгнөөс илүү валютын нөөцтэй. Европыг эдийн засгийн хямралаас гаргахад туслах хөрөнгийн хагасыг Дундад улс гаргах чадвартай. Энэ нь Хятад улсад шинэ үүрэг хариуцлага ноогдож байгаа хэрэг юм. Олон улсын валютын сангийн одоогийн ерөнхийлөгч Кристин Лагарде магадгүй хамгийн сүүлийн Хятад биш ерөнхийлөгч ч байж болох юм. Бэлэн мөнгө хаана байна тийшээгээ хүч, эрх мэдэл төвлөрч эхэлдэг түүх байгаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Европын улсуудын эдийн засаг үндсэндээ сүйрсэн. Герман улс дайны төлбөрт бүх мөнгөө зарцуулсан. Тэр үед их хэмжээний зээл гаргаж чадах эрүүл эдийн засагтай улс зөвхөн АНУ байсан. АНУ хөрөнгө мөнгөний хомсдолд ороод байсан Европын орнуудад зээл олгож эхэлснээр дэлхийн нөлөө бүхий улс болж ирсэн. Дэлхийн шинэ дэг журмыг тогтоож эхэлсэн. Өнөөгийн Хятад улс АНУ-ын нэгдүгээр дайны дараа гүйцэтгэж байсан дэлхийн дэг журмыг тогтоох цаг нь болж байна гэж судлаачид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn