logo
Өнөөдрийн зурхай /2014.12.31/

Өнөөдрийн зурхай /2014.12.31/

2014/12/31

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 10. Буд гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Буд гариг ухрахаа болиод Хилэнцийн орд руу хөдөлж байгаа болохоор, сурагч оюутан хониныхонд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалж, зохиогчдод зөв үг олж өгч, аялагчдад саад бартаа бүрийг давах хүч өгөх болно. Ганц бие хониныхон өөрөөсөө арай ах эсвэл санхүүгийн тал дээр гайгүй хэн нэгэнд татагдаж тэр хүнтэйгээ уулзана.


 

 

  Үхэр (4/20-5/20)

Азтай өдөр. Гадагш гарч хүмүүстэй уулз, одоогийн зорилтдоо хүрэхэд тус болох холбоонуудыг тогтоо. Дуртай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь тайвшрах зугаатай арга зам байх болно. Ялангуяа сүүлийн үед их ажилтай байсан бол. Аз жаргалын эрэл одоогийн чинь зорилго байх болох ба хайр дурлалын амьдралаа сайжруулах нь та нарын олонхийн одоогоор хийхийг хүсч байгаа зүйлийн нэгдүгээрт байж болох юм. Ганц бие хүмүүс он солигдох мөчөөс амжиж хайртайгаа учиран ирж буй хэд хоногт тохиолдох романтик боломжуудаар бялхаж таашаал авна.

 

Хамтатгах (5/21-6/21)

Хэдийгээр урд нь бүх юм яг таг шийдэгдсэн мэт байсан боловч олон зүйлүүд төлөвлөсөн ёсоор болохгүй шинжтэй. Мэдээ дамжуулагч буд гариг хонины ордоос буцаж байгаа тул янз бүрийн тохиолдлууд нийлээд танд асуудал учруулах бөгөөд та нөхцөл байдлыг сайжруулах бүтэлтэй зүйл нэгийг ч хийж чадахгүй. Гэвч оройг гэр бүлээрээ халуун дулаан орчинг бүрдүүлэн шинэ оноо угтан ав.


 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Болгоомжлох өдөр. Хэнэггүй байдлаас болж, асуудлууд үүсэх болно. Ойр дотныхоо хүмүүсийг анхаарч буулт хий. Тэгж чадвал таны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно. Эргэн тойрондох хүмүүс чинь ердийнхөөс ч илүү хэрүүлч болсон мэт санагдвал өөрийн хандлагандаа анхаар. Та бага зэрэг идеалист хандлагатай байж магадгүй, амралт эхлэж байна. Гадаад руу аяллаар явахаар төлөвлө. Аяллын агентлагт хандаж аяллын хугацаа, чиглэлийн талаар зөвлөгөө ав.


 

   Арслан (7/23-8/22)   
Семинар, сургалт дамжаа эсвэл аялал зэрэг нь арслангийнхан та нарын оюун ухааныг өргөсгөх болно. Орой гадагшаа гаралгүй гэртээ танил царайнуудаар хүрээлүүлэхэд их тухтай сайхан мэдрэмжийг танд төрүүлнэ. Үүнд таны тэвчээртэй зан, учрыг нь олсон шийдвэр хэрэгтэй. Мөн гэрлэлтээ цуцлах, салах гэсэн хуулиар хэрэгжүүлэх маргаан, хэлэлцүүлэг явуулахад тохирсон үе биш.

 

 

Охин (8/23-9/22)   

Зарим нэг зүйлд өөрчлөлт хийх ч үр дүн нь сайн гарахгүй л болов уу. Таны гаргах шийдвэрээс цаашид юу болох нь шалтгаалах тул ямар нэгэн алхам хийхээсээ өмнө дахин сайтар бодох хэрэгтэй. Охины ордны суралцагчид хийж буй судалгааныхаа үр дүнд шинэ зүйлийг олж нээнэ. Өөрийн оюун санааг цэгцлэхийн тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тамир тэнхээ тань буурч байгаа мэдрэмж төрөөд байвал өөрийгөө сэргээх зүйл хийж, апь болох тайван байгаарай. Найзуудтайгаа уулзаж,шинэ оноо хамтдаа угтаарай.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Уран дүрслэлтэй өдөр. Сайтар боловсруулсан төлөвлөгөө өнөөдөр бүтэлгүйтэж мэдэх юм. Зорилтоо өөрчлөхөд хүрч болзошгүй. Одоо цаг хугацаагаа мэдэрч, сайхныг амтлан өнөөдрийг аятайхан өнгөрөө. Уран бүтээлч байдал таны эрч хүчийг нэмэх бололтой. Та оюунлаг учраас шинэ түвшинд очихыг эрэлхийлнэ. Таны халамжтай зан, нигүүлсэнгүй сайхан сэтгэл хайрын холбоог улам гүнзгийрүүлж, амраг хос халуун дотно яриаг өрнүүлэх биз ээ.




Хилэнц (10/23-11/21)   

Ширүүн өдөр. Хашир Венус гариг хүчирхэг Плутонтой уулзсанаар таны хүсэл, сонирхол тань өсөх болно. Хэрэв та одоохондоо тангарагаа хэлээгүй, хуримын ордонд ороогүй тээнэгэлзэж байгаа бол өнөөдөр хурим хийх, бал сарын аяллаар явахад яг тохирсон төгс өдөр. Харин ганц бие хилэнцүүд сэтгэлийг тань хөдөлгөсөн хүнтэй учрах болно. Зарим нэг тань бүтэн сарны нөлөөгөөр гэртээ холбоотой ажлаа, аз мэдсэн хэргээ амжилттай дуусгаж чадна.



 Нум (11/22-12/21)   

Таатай өдөр. Та хэдийгээр бусдаас хайр халамж хүсч байгаа ч өөрийгөө эхлээд хайрла. Энэ тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та үүнийг заавал хийх ёстой. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож сөрөг бодлоо авч хая. Өөрийгөө үнэлж урамшуулахаас гадна өөрчлөлт шинэчлэлийг болоод шинэхэн оноо инээд баясал дүүрэн угтаж ав. Хайртыгаа оройн зоогонд урьж гэнэтийн бэлэг барь. Хоёр биеэ гэсэн хүсэл тэмүүлэл та хоёрын дунд бадамлан асна.


 

Матар (12/22-1/19)   

Хэрвээ танд таагүй мэдрэмж төрж байгаа бол эртхэн гарч хурдан бүтэх ямар нэг юм хий. Зураг зурах, хөгжим сонсох нь таныг сэргээж гүнзгий сэтгэгдэл төрүүлж ажил амьдрал 2-ыг чинь ойр болгож чадна. Хэрэв та асуудлыг тусархуу байдлаар шийдэж чадахгүй бол маргааш хүртэл түр үлдээсэн нь дээр. Та нарын зарим нь эмнэлэгт богино хугацаанд хэвтэж магадгүй.
 
 

 


  Хумх (1/20-2/18)   

Хүнд өдөр. Өдрийн эхний хагаст бусдын хэл амны дайралтад өртөх магадлал өндөр байна. Энэ нь зөвхөн хумхынханы хэнэггүй ажилдаа бүх цагаа зарцуулсанаас үүдэлтэй. Түүнчлэн та удаан хугацааны турш хүсэн хүлээж байсан аяллаа цуцлах эсвэл тав тухтай амралтаа нэмэлт үүрэг хариуцлагаар сольж болзошгүй байна.

 



  Загас (2/19-3/20)

Энэ жилийн хамгийн сүүлийн өдөр оддын чиг хандлага ихээхэн өөрчлөлттэй байна. Загасныханы шалгалт өгөх болон хөрөнгө оруулах чадвар нэмэгдэнэ. Иймээс аливаа асуудлын үнэн зөвийг олох нь чухал. Хэдийгээр өнөөдөр таны баярын өдөр ч овоорсон их ажлаа хийж дуусгах хэрэгтэй болох нь. Дараа нь найзуудтайгаа гадуур гаран, өөрийгөө шагнаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш