logo
Нийслэлийн ЗДТГ “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарлаа

Нийслэлийн ЗДТГ “Тэргүүний хамтран ажиллагч байгууллага”-аар шалгарлаа

2014/12/31
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2014 оны "Тэргүүний хамтран ажиллагч байгууллага"-аар НЗДТГ-ыг шалгарууллаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан Хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудалд дэмжлэг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргээрээ тэргүүлсэн хамт олонд өгдөг шагнал юм. 2014 онд НЗДТГ-аас Зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд сурталчлах, цэргийн албан хаагчдын нийгмийн хөгжлийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Монгол цэргийн жавхаа", нийслэлийн цэргийн анги нэгтгэлүүдийн тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах уралдаан, "Оюутан цэрэг" хөтөлбөр, цэргийн үлээвэр хөгжмийн уралдааныг зохион байгууулсан үзүүлэлтээрээ тэргүүн байр эзэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш