Германы эрх баригчид Грек улсыг еврогийн бүсээс гарах асуудлаарх байр сууриа өөрчилсөн байна. Өмнө нь Грек улсыг Еврогийн бүсээс гарахыг зөвшөөрдөггүй байсан бол одоо зайлшгүй тохиолдолд гарах зөвшөөрлөө олгож байна хэмээн Германы “Spiegel” сэтгүүл албаны эх сурвалжийг иш татан мэдээлж байна.
Грекчүүд энэ сарын 25-ны парламентын сонгуулиар улс эх орноо евро бүсэд үлдэх үү гэсэн асуудлыг шийдэхээр болж байна. Учир нь Грекийн Засгийн газар ЕХ-той тохиролцсон төсвийн хэмнэлтийн хатуу бодлогоо явуулахгүй бол Европын холбоо Грекийг евро бүсээсээ хөөж ч магадгүй юм.