logo
Өнөөдрийн зурхай /2015.01.05/

Өнөөдрийн зурхай /2015.01.05/

2015/01/09

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 19. Сугар гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөр"-тэй учирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Шинэ ажил үйлс эхлэхэд таагүй өдөр. Учир нь та хэн нэгэнтэй маргалдсанаас болж үйлс тань бүтэмж муутай байна. Тиймээс юу болохыг тэвчээртэй хүлээ. Гэр бүл болон амрагийн харилцаанд хүндрэл гарах төлөвтэй. Ахуйн ажил, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хөөцөлдөж өнөөдрийг өнгөрөөх байх. Дарга удирдлагатай ам муруйх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Яагаад гэвэл өнөөдөр тэртэй тэргүй сайнаар төгсөхгүй.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр танд санаа муутай хүнээс дайралт ирэх бөгөөд түүнээс өөрийн үзэл бодол, нэр хүндээ, эрхэм байр сууриа хамгаалж авч үлдэх нь чухал. Өрнөж байгаа үйл ажиллагаанд гэнэтийн маш олон хүчин зүйлс оролцох тул уг үйл явцын хандлагыг өөртөө ашигтайгаар эргүүлж өөрчлөх боломж гарахгүй л болов уу. Ажил төрөлд зориулж буй идэвхи зүтгэлээ багасгаж, бодол санаа, төлөвлөгөөгөө өөртөө хадгалж барьж байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Сайн таньж мэдэхгүй хүмүүстэй хийх уулзалт, ярилцлагыг аль болохоор бага хийхийг хичээ


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд, идэвхгүй өдөр. Сэтгэл санааны хувьд эмзэг ихрийнхэн шалтгаангүйгээр гуниглах магадлал өндөр байна. Өөрийнхөө зөөлөн байдлаас болж хэрэгцээгүй маргаанд татагдан орж, улмаар тэр нь бүхэл өдрийн турш сэтгэл санааг тань дордуулах тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Үдээс хойш маш хүнд байх ба маргаан, хэрүүл шуугиан, осол гарч болзошгүй. Анхаарал болгоомжтой байж, сэрэмжлээрэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ажил ихтэй өдөр. Гэнэтийн өөрчлөлтүүд таныг их ажиллаж, бүр мэдэхгүй судлаагүй зүйлээр ажиллуулах болно. Таны энэ сэтгэл сонирхол татсан байдал нь том амжилт гаргахад тус дөхөм болгоно. Хамгийн гол нь сонгосон зорилгодоо хүрэхдээ дэс дараалалтай ханд. Үзүүлэлт үр дүн нь зөвхөн танаас өөрөөс чинь хамаарна. Хувийн амьдралдаа хуурах зэргээс сэргийлж болгоомжил.


Арслан (7/23-8/22)   

Зөрчилтэй өдөр. Сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Эцэг эх хүүхдүүдээс шалтгаалсан нэлээн муу өөрчлөлт хүлээж байна. Энэ нь долоо хоног магадгүй сараар ч үргэлжилж мэдэх нь. Сэтгэл санаа болон биеэ хэтэрхий их бүү дайчил бүх зүйл аяндаа байр байрандаа очино. Амрах хэрэгтэй.



Охин (8/23-9/22)   

Хувь заяа таны ноён нурууг дахин сорьж шалгахаар ээлжит шалгуураа илгээж байна. Ихэнх охины ордныхонд мөнгө санхүүгийн талын төсөл төлөвлөгөө нь бодож төсөөлж байсан хэмжээгээр гүйцэтгэгдэхгүй нь бололтой. Гэнэт тусах өвчнөөс болж эртнээс хийхээр зорьсон төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрэх бололтой. Ойрын хугацаанд таагүй үйл явдлууд тохиох болно. Муу санаатай хүмүүсийн нөлөөлөлд өртөж, мөнгө санхүүгийн алдагдал хүлээх, мэдрэлийн ядаргаанд орох эрсдэл нүүрлэж байгаа тул анхаарал болгоомжтой бай.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл санаагаа тайвшруулахад таатай байна. Таны материаллаг зүйл багасах бололтой. Зарим нэг найз нөхөд танаас хөндийрч магадгүй учир тэдэнтэй хэл амаа ололцохыг хичээх хэрэгтэй болох нь. Хувийн амьдралд хайр сэтгэл магадгүй үзэн ядалтыг бий болгож, маш хүчтэй мэдрэмж таныг эзэмдэх бололтой. Өөрийн ажил болон хайр дурлалын асуудалдаа дарамт ачааллаа ихэсгэх нь танд таатай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Өдрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Гэхдээ ямар нэгэн зөрчилдөөн болсноор удирдлага эсвэл хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. Хорон муу үг таны сэтгэл санааг унагана. Бусдын ярианд буу оролц ялангуяа хэрүүл маргаанаас хол яв. Ихэнх цагаа ном уншиж өнгөрөөхийг хичээ. Хэрэв таныг гэнэтийн болзоонд уривал соёлтойгоор ганцхан энэ өдөр л татгалз.


Нум (11/22-12/21)   

Хүнд аюултай өдөр. Магадгүй хэрүүл, тэмцэл, таагүй уулзалт нь хүнд байдалд оруулах учраас энэ бүхнээс хол байхыг зөвлөж байна. Гэнэтийн тооцоолоогүй зардал гарснаар гэр бүлийн санхүүгийн хямралд орж болзошгүй. Өдрийн хагаст хүрээлж буй хүмүүс тань таныг хүндэлж хайрлах болно. Оройг гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэй өнгөрүүлээрэй.


Матар (12/22-1/19)   

Сөрөг өдөр. Үл ойлголцол, хууран мэхлэлт, хов жив таны урагшлах хөдөлгөөнд саад учруулж эхэлнэ. Эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байна. Та өөрийн дотоод эрх чөлөө, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах хэрэг гарах байх. Асуудал аяндаа шийдэгдэх тул аль болох тайван байхыг хичээ. Үдшийг тайван өнгрөөхийг хичээгээрэй.


Хумх (1/20-2/18)   

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Та хэлэлцүүлэг хийх цаг гаргавал асуудлууд зохицуулагдна. Гэсэн ч буулт хийх зайлшгүй шаардлага гарвал түүнд бэлэн бай. Ойр дотны хэн нэгэн таниас тусламж гуйх бөгөөд та түүнд заавал туслана. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаа урьдчилан тааж хэлэхийн аргагүйгээр өөрчлөгдөнө. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, аль эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байхаас болж хэрүүл маргаан будлиан болж мэднэ.


Загас (2/19-3/20)

Өдрийн эхний хагаст хэт идэвхтэй ажилласнаас болоод таагүй зүйл тохиолдоно. ЁС журмыг баримталсан даруу байдал, зорилготой байх нь эргэн тойрныхоо атаархлыг төрүүлнэ. Танд зайлшгүй амралтаа хойшлуулах хэрэг гарах ба үүний оронд та өөртөө давхар хариуцлагатай ажил хүлээн авна. Та бодол санаанд дээш ахих мөн ямар нэгэн нээлттэй маргалдаанд очих нь тодорхой хэмжээгээр таагүй зүйлсүүд тохионо. Зүүд биеллээ олно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш