logo
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар хэлэлцүүлгийн хөтөлбөр

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар хэлэлцүүлгийн хөтөлбөр

2015/01/09
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банк, АНУ-ын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институттай хамтарч “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш буюу 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 09 цагт нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд болох бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ, Төрийн орон сууцны корпорацийн холбогдох албаныхан оролцоно.
 
Мөн Монгол банк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм. Хэлэлцүүлгээр Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцож, хэлэлцэнэ.
 
Тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
 
Хаана: Нийслэлийн Хангарди ордон, 14 давхрын Хурлын их танхимд
 
2015 оны 01-р сарын 10-ны өдрийн 08.30-15.00 цагт
Хэлэлцүүлгийн дарга: Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат
ХӨТӨЛБӨР
08.30-09.00 Бүртгэл
09.00-09.15 Нээлт
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
09.15-09.45 Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн танилцуулга
    Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институтын Төслийн менежер Аня Брикмэн Раредон
09.45-10.00 Стратегийг хэрэгжүүлэх талаар болон оролцогч талуудын оролцоо
    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат
Хэлэлцүүлэг 1 –“ Бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх” нь
10.00-10.10 Стратегийн чиглэл 1, зөвлөмжийн танилцуулга
       Зөвлөх багийн дотоодын зөвлөх З.Туяа
 
10.10-10.40
 
 
 
 
 
 
 
 
10.40-11.00
Хэлэлцүүлэг 1
       Дарга, Зөвлөх багийн дотоодын зөвлөх Ц.Энхбаяр
       Оролцогчид:
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Ганбат
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж
Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг
“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ-ын дарга А.Лхагвадорж
Азийн сангийн Төслийн зохицуулагч Н.Ариунаа
ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний хэмнэлтийн төвийн зөвлөх Б.Мөнхбаяр
 
Асуулт, хариулт
11:00-11:15 Цайны завсарлага
Хэлэлцүүлэг 2 –“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох” нь
11.15-11.25 Стратегийн чиглэл 2, зөвлөмжийн танилцуулга
      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого,    
      төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар
 
11.25-11.55
 
 
 
 
 
11.55-12.15
Хэлэлцүүлэг 2
      Дарга, Хас банкны үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг
      Оролцогчид:
Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа
Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин
Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс
Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа
Асуулт, хариулт
Хэлэлцүүлэг 3 - “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны байгууллагын бүтэц, эрх зүйн орчныг бий болгох, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх” нь
12.15-12.25 Стратегийн чиглэл 3-ийн танилцуулга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого,  
төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Сарнай
 
12.25-12.55
 
 
 
 
 
 
 
12.55-13.15
Хэлэлцүүлэг 3
      Дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
      Оролцогчид:
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат
Нийслэлийн Статистикийн газрын дарга Ч.Баянчимэг
Дэлхийн банкны төлөөлөгч н.Эрдэнэ-Очир
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны институтын Төслийн менежер Аня Брикмэн Раредон
Асуулт, хариулт
13.15-13.30 Хэлэлцүүлгийн хаалт
      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
13.30 Өдрийн зоог
      Хангарьд ордоны 15 давхарт
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш