Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 20. Санчир гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй глаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурцахуй. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сайхан өдөр. Иймээс та шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. Амьдралын эрч хүч, илүүдэл энергиэ дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)
Хоёрдмол өдөр. Хэдийгээр энэ долоо хоногт та ажил ихтэй завгүй байсан ч энэ өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Хамтын хичээл болон олон нийтийн арга хэмжээнд тааламжгүй өдөр болох хэдий ч, бүтээж туурвихаар төлөвлөсөн бүхнийг бие даан ганцаарчилан хийвэл бүтэлтэй болох болно. Ахуйн асуудлууд өнөөдөр их байх бололтой. Өдрийн хоёрдугаар хагаст гэмтэл бэртэл авах аюул өндөр байх тул сонор сэрэмж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Ингэж чадваас үдэш танд санаанд оромгүй гэнэтийн баяртай зүйп тохиолдоно.
Хамтатгах (5/21-6/21)
Хүнд өдөр. Өнөөдөр ихрийнхэний хувийн амьдралд сөрөг хандлагуудыг авчрах таагүй нөхцөл байдал үүсэх нь лавтай. Өөрийнхөө үзэл бодлыг өмгөөлж, хувийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгтэй болж мэднэ. Хэн нэгэнд дарамт шахалт үзүүлж болохгүй. Биеэ даахыг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр нь шинэчлэлт өөрчлөлтийн өдөр. Ихэнх улсууд өөрийн биеэ авч яваа байдлыг өөрчлөхөөс гадна гадаад зүсээ хүртэл өөрчилж чадна. Ямар нэгэн ажлыг нэгэн хэвийн байдлаар удаан хийхэд хэцүү өдөр. Зөвхөн уран бүтээлчээр ажиллах нь хувирамтгай мэлхийнхэнийг тогтоож болох юм. Шинээр танилцсан найзаасаа тийм ч тааламжтай бус харьцаатай учрахад бэлэн бай.
Арслан (7/23-8/22)
Урам хугарах өдөр. Долоо хоногийн ажлаа дүгнээд та сэтгэл дундуур үлдэнэ. Ээлжийн амралт болон амрах төлөвлөгөө, найдвар тань биелэхгүй байх магадлал өндөр байна. Магадгүй та урьд нь хийхээр төлөвлөсөн ажлаа биш өөр зүйлийг хийх болно. Ойр дотныхонтойгоо нээлттэй байхаас бүү ай.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр од гарагсын байрлал урьдын адилаар таагүй хэвээр байна. Өнөөдөр өвдөх, бэртэж гэмтэх аюул их байгаа тул анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Урьдчилан тооцоолоогүй мөнгө санхүүгийн зардал чирэгдэл болох нь тодорхой. Хэдийгээр ийм нөхцөл байдалд орсон хэдий ч анхаарал халамж тавих ёстой ойр дотны болон хайртай хүмүүсээ мартахгүй байхыг сануулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Ихээхэн хэмжээний мөнгө үрэхээс татгалз. Магадгүй ойр дотнын хүн тань гомдсон байж болох юм. Чухал асуудлыг хойшлуулаарай. Бизнесын ажил төрлөө амжилтанд хүргэхийн тулд өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглах боломж лавтайяа бий болохыг од гаригс танд хэлж зааж байна. Хувийн амьдралд тань тохиох хэд хэдэн сайхан өөрчлөлтүүдэд бэлэн байгтун. Зүүд удахгүй биелнэ.
Хилэнц (10/23-11/21)
Таны амьдралын эрч хүч маш өндөрт байна. Дотоод энерги тань нэгэн танилтайгаа харьцаагаа муутгахад хүргэж болзошгүй байна. Таны зөөлөн байдал болон гунигтай байдал, дүнсгэр байдал тань хамтрагч болон захирлаасаа нэмэлт хариуцлагатай ажил авахгүйд хүргэнэ. Гэхдээ та өөрийн ажлын ард гарч чадахгүй мөн яаралтай зөвшөөрөл авах гэж чармайна. Оройг гэр бүлийхэнтэйгээ өнгөрөөгөөрэй.
Нум (11/22-12/21)
Дурын ажлыг гүйцэлдүүлэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Од гараг идэвхитэй үйлдэл бүү хий мөн зарчимгүй асуудалд зөрүүдэлсний хэрэггүйг зөвлөж байна. Хий юманд хүчээ үзээд алдах хэрэггүй өөрийн санаагаа логиктой холбон мөн эрүүл тооцоотойгоор ханд. Унтахаасаа өмнө цэвэр агаарт гар, энэ нь хүнд өдрийн алжаалыг тайлах болно.
Матар (12/22-1/19)
Энэрэл нигүүлсэл, оюун санааны өөрчлөлт гэсэн уриан дор энэ өдөр өнгөрөх төлөвтэй. Ажил үйлстээ бүтээлчээр хандан, хүчээ зөв хуваарилан оновчтой ашиглахыг хичээх хэрэгтэй. Хамт олноо зохион байгуулж, багаар ажилласны дүнд та байр сууриа бэхжүүлж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Зүүд тань зөнтэй байх бөгөөд өглөө бүрхэг байвал таны зүүд биелэнэ хэмээн зурсан байна.
Хумх (1/20-2/18)
Бодол санаагаа илэрхийлэх, сэтгэл санаагаа тайвшруулахад таатай байна. Хүйтэн байдал, биеэ барих сэтгэл санаагаа нуух нь эрчүүдэд таагүй уур амьсгалыг бүрдүулнэ. Харин эмэгтэйчүүд ур хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөснөөр сэтгэл санаа тайван зугаатай байх болно. Үдээс хойш ойр дотны хүмүүсийн хэн нэгэнтэй маргаан үүсэж болох тул болгоомжтой байхыг сануулж байна. Энэ өдрийг гэр орны ажил, гэр бүлийнхэн, үр хүүхдүүддээ зориулаарай.
Загас (2/19-3/20)