logo
“Шарли Эбдо” сэтгүүл өнөөдрөөс 3 сая ширхэгээр хэвлэгдэнэ

“Шарли Эбдо” сэтгүүл өнөөдрөөс 3 сая ширхэгээр хэвлэгдэнэ

2015/01/14

“Шарли Эбдо” сэтгүүлийн редакци өнөөдөр хэвлэгдэн гарах шинэ дугаарынхаа хавтсан дээр зөнч Мохаммедийг “Би бол Шарли” гэсэн лоозон барьснаар дүрсэлсэн шог зураг тавих гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Парист болсон цуврал халдлагад амь үрэгдсэн сэтгүүлчид, цагдаа нар болон барьцааны хүмүүстэй эв санааны нэгдлээ илэрхийлж Франц болон дэлхийн бусад улсад жагсагчид энэ үгийн дор жагссан билээ.

Ногоон дэвсгэр дээрх сахалтай эрэгтэй хүний нүүрэн дээгүүр нулимс урсаж байгаагаар энд дүрсэлсэн бол, хуудасны дээд талд “Бүгдийг өршөөнө” гэж томоор бичсэн байх гэнэ. Сэтгүүлийн шинэ дугаар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний лхагва гарагт худалдаанд гарна.

Халдлагад өртсөн “Шарли Эбдо” 7 хоног тутмын шог сэтгүүл дараагийн дугаараасаа эхлэн 3 сая хувиар гарах юм. Урьд нь 60 мянган хувь хэвлэгддэг байсан сэтгүүлийг энэ удаад 1 сая хувь гарна гэж өмнө нь мэдээлж байсан юм. Сэтгүүлийн Парис дахь редакцийн байранд нэгдүгээр сарын 7-нд хоёр исламист этгээд халдаж 12 хүний аминд хүрсний дотор сэтгүүлийн ерөнхий редактор, мөн Францдаа нэртэй хэд хэдэн шог зураачид байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш