logo
343 тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана

343 тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана

2015/01/14

Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобусууд иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцлэж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 бага оврын автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс туслах шугаманд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдана гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

 

Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2014 онд хасагдсан тээврийн хэрэгсэл  /бага оврын/

Үйлчилгээний төрөл

2013 оны намрын техникийн хяналтын үзлэгт огт ороогүй, тэнцээгүй

MNS 5012:2011 стандартын дагуу

2014 оны намрын техникийн хяналтын үзлэгт огт ороогүй, тэнцээгүй

2001 онд үйлдвэрлэгдсэн

2002 онд үйлдвэрлэгдсэн

1

Туслах шугам

100

82

59

56

2

Буухиа үйлчилгээ

68

92

62

 

Нийт

100

150

151

118

2014 онд хасагдсан тээврийн хэрэгслийн тоо

519

 

Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2015 онд хасагдах тээврийн хэрэгсэл

 

Үйлчилгээний төрөл

Бүртгэлийн сан дах тээврийн хэрэгслийн тоо

2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтыг үндэслэн насжилтаар хасагдах тээврийн хэрэгслийн тоо

Үлдэх тээврийн  хэрэгслийн тоо

1

Туслах шугам

159

138

21

2

Буухиа үйлчилгээ

220

205

15

Нийт

379

343

36

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш